Байгаль орчин

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 29-нөөс 30-нд шилжих шөнө Дархан, Сэлэнгийн нутаг, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр их хэмжээний бороо орно.

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчидийн анхааралд: 29-нөөс 30-нд шилжих шөнө Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,Туул голын сав газраар усархаг бороо үргэлжлэн орж, голуудын усны түвшин нэмэгдэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

07-р сарын 29-ний 20 цагаас 07-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хэсгээр бороо,  дуу цахилгаантай аадар бороо орно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button