Байгаль орчинНийгмийн

СОР17 хуралд оролцохоор 5000 орчим зочид, төлөөлөгч Монголд хүрэлцэн ирнэ

Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (КOП17)-ын сэдэвчилсэн өдрүүдийн танилцуулга, амралтын өдрийн үзвэр үйлчилгээ, эвент арга хэмжээний талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр, "СОР17 хурлын үеэр ногоон болон цэнхэр бүсэд соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

Энэ хүрээнд "Нүүдэлчин фестиваль"-ийг 8-р сарын 22-23-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайжийн ам гэх газарт зохион байгуулахаар төлөвлөж байна. Фестивалын хөтөлбөр нь СОР17-д зориулсан тусгай хөтөлбөр байх юм. Дан ганц ирэх зочид төлөөлөгч гэлтгүй жуулчид руу чиглэсэн сонирхолтой үйл ажиллагаа байх болно.

Цэнхэр бүсэд, соёлын арга хэмжээг хоёр үндсэн чиглэлээр буюу олон улсын өндөр зэрэглэлийн уулзалтуудад зориулах, нээлт хаалтын арга хэмжээг монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтарч хийнэ.

Ногоон бүсэд, нийт 12 өдрийн турш дан ганц хурал гэлгүй соёлын болон соёлын биет бус өвийг таниулах тал дээр ажиллахаар төлөвлөж байна.

Мөн Silk Road Caravan буюу Тэмээн жингийн цуваа арга хэмжээг олон улсаас 12-13 хүн 8-р сарын 8-нд Монголд хүрэлцэн ирж, 8-р сарын 15-16-ны хооронд малчдад зориулсан уулзалт, хурлууд хийгдэх юм.

"Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн"-тэй хамтран Архангай аймгийн Булган суманд Олон улсын малчдын чуулга уулзалт болно. СОР17-гийн нэгээхэн том хэсэг болж зохиогдоно. Улаанбаатарын хэмжээнд А болон Б зэрэглэлийн бүсэд 85 зочид буудал байдгаас 40 гаруйтай нь хамтран ажиллаж 1000 орчим өрөө захиалагдсан тоо бий.

Зочид төлөөлөгчдөд зориулсан тусгай хөтөлбөр болон ложистикийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд иргэд олон нийтэд "Нүүдэлчин фестиваль" нээлттэй хэвээр болно. Нээлттэй мэдээллээр 5000 орчим төлөөлөгч оролцоно гэсэн тоо бий. Дан ганц хурлын зочид гэхээсээ гадна жуулчид мөн бий тул үндсэн хөтөлбөрүүд веб сайтаар мэдээллээ хүлээн авч, үзэх сонирхох боломжтой. Ингэхдээ дотоодын аялал жуулчлалын холбоод, компаниудтай хамтран ажиллана" гэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Шадивлан зуслангийн хуучин ард Гомбо
Шадивлан зуслангийн хуучин ард Гомбо

Бензин түлшгүй, ШТС бөөн очер дараалалтай, дээр 5000 гаруй гадаад төлөөлөгдчийн энэ дампуурцан төртэй улс хүлээн авч чадах уу? Өөрийн проблемоо шийдэж чадахгүй байж, дэлхийн цөлжилтийг шийдээ юу?

Төрөө
Төрөө

Малчид бол уур амьсгалын өөрчлөлт цөл үүсгэгчид тэд хохирогчдын дүрд тоглох юмуу зочдыг зугаацуулах хүүхнүүдээ бэлдсэн үү

Зочин
Зочин
Reply to  Төрөө

Uneeen

Зочин
Зочин

Mongol tsuljud baigaa shaltgaaniig neeh holoos haih heregguidee...maliin too tolgoi ihessnes bolood hamag gazraa tsuljuuled duuslaa

Ахмад
Ахмад

Хурал болно л биз.Асемийг юу гэлээ монгол дэлхий дахинд яана2 гэлээ .тэгээд юу наалдаж үлдсэн бэ сайн бодоцгоо.Сүр үзүүлж мөнгө идэх гэсэн шуналтангууд хичээл ном худалдаа арилжаа зогсоож яах гэсэн юм бэ

Zochin
Zochin

Hurlaa oligtoi hii hiirhsen heden novshnuud idej uuh geel arga zohiogood

Зочин
Зочин

Хэнд ч хэрэггүй хийх юмаа олж тансаглаж зугаацах гэсэн пизда нар асем гээд л сүржигнээд байсан надад юу өөрчлөгдсөн юм .

Зоч
Зоч

Шал дэмий илүүдэл хурал болно байх оо Хүн олны амьдралд хэрэгтэй бүтээлч ажил хэрэгтэй !!!

Зочин
Зочин

хэргүй ээ .Монголд бензин байхгүй шүү .!

Холбоотой мэдээ

Back to top button