Нийгэм мэдээ

Үйл явдал: Туульч О.Цагаанзамын Жангар хайлах заллага, өв соёлын төслийн талаар мэдээлэл өгнө

Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

13:00 цагт:  “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026, UNCCD COP17-ийн хүрээнд хэрэгжүүлэх WORLD AWARDS 2026 олон улсын төслийн хэвлэлийн хурал Богд Хааны ордон музейд болно. 

15:00 цагт: COP17-г сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагуудын бүртгэл болон дипломат ёслол, дээд өндөр түвшний үйл ажиллагааг сурвалжлахад анхаарах зүйлс зэрэг асуудлаар уулзалт, сургалтыг “Ньюс кафе”-д зохион байгуулна.

18:30 цагт: Туульч О.Цагаанзамын 8 сарын 9-нд болох Жангар хайлах заллага болон “Язгуур соёлын наадам” өв соёлийн төслийг танилцуулах, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Open teathre, "Язгуур Монгол соёл өргөө" гэрт болно.

-Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд эхэлнэ. 

-ШУТИС болон БНСУ-ын Гунжүгийн ҮИС-ийн хамтарсан төслийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музейгээс зохион байгуулж буй “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх”  4 дэх удаагийн сургалт болж байна.

-“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд гарна.

-"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн энэ сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button