Гадаад мэдээДЭЛХИЙ

“SpaceX”-ийн пуужингийн хэсэг өнөөдөр саран дээр унана

Өнгөрсөн жилээс хойш сансарт хөвж буй “SpaceX” компанийн пуужингийн хэсэг өнөөдөр /2026.08.05/ Улаанбаатарын цагаар 14:35 минут орчмын үед сар руу унах төлөвтэй байна. 2025 оны нэгдүгээр сард “Firefly Aerospace” компанийн саран дээр газардах хөлгийг “SpaceX”-ийн “Falcon 9” пуужин хөөргөсөн юм. Тус пуужингийн хоёрдугаар шатнаас салж үлдсэн сургуулийн автобусны хэмжээтэй объект сар руу унах гэж байгаа аж.

4 тонн гаруй жинтэй тэрхүү хэсэг сарны Эйнштейний тогоон дээр цагт 8,690 км-ын хурдтай унах төлөвтэй байна. Пуужингийн иймэрхүү хэсэг ихэнхдээ дэлхий рүү буцаж унан, агаар мандалд шатаж эсвэл далайд унадаг юм. Гэвч “Firefly Aerospace”-ийн хөлгийг сар рүү хөөргөхийн тулд илүү хүч шаардсан тул “Falcon 9” пуужингийн хоёрдугаар шат сансарт үлдсэн байна.

Одон орон судлаачид энэ жилийн эхээр тус объект сар руу чиглэж байгааг илрүүлсэн аж. “SpaceX”-ийн НАСА-гийн шинжлэх ухаан, “Dragon” хөтөлбөрийн захирал Жулианна Шейман хэлэхдээ “Нарны үйл ажиллагаа болон таталцлын хүч хоёр хавсарснаар объект сар руу чиглэсэн” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button