Ормузын хоолой дээр АНУ-гүйгээр Омантай тохиролцоонд хүрсэн гэж Иран мэдэгдлээ
Иран болон Оман Ормузын хоолойгоор хөлөг онгоцнууд дамжин өнгөрөх маршрутын талаар тохиролцоонд хүрсэн гэж Техран лхагва гарагт /2026.08.05/ мэдэгдэл хийжээ. Энэхүү тохиролцоонд АНУ огт оролцоогүй гэж Иран мэдэгдсэн бол Ерөнхийлөгч Доналд Трамп Ормузын хоолойг дахин нээх хэлэлцээ сайхан явагдаж байна гэсэн юм.
Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаи мэдэгдэл хийхдээ, уг тохиролцооны талаарх техник, хууль эрх зүй, аюулгүй байдал, байгаль орчны асуудлуудыг багтаасан мэдээлэл өгөхөөр Иран, Оман бэлтгэж байна гэжээ. Харин Ираны хэвлэл албан эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ Ормузын хоолойг буцааж нээх нь АНУ Ираны боомтуудад тавьсан хоригоо цуцлахаас хамаарна хэмээсэн байна.
Багаи нэмж хэлэхдээ АНУ боомтуудыг хааж, Иран болон түүний ашиг сонирхлын эсрэг тавьсан бусад хоригуудаа хэрэгжүүлсээр байвал Иран-Оманы тохиролцоо Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлгүүдийн аюулгүй байдалд баталгаа олгож чадахгүй гэжээ.
Техран Омантай хийсэн энэхүү тохиролцооны гол зүйл нь Иран Ормузын хоолойг бүрэн хяналтдаа авах эрхтэй гэж үзэж байгаа явдал. АНУ болон Персийн булангийн орнууд тэрхүү усан замыг НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенцод заасны дагуу хэн болгонд чөлөөтэй байх ёстой гэж мэдэгддэг.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өгөр шар толгойтой зөнөг өвгөнөөс болж дэлхий тэр чигтээ нефтээ Иранаас зөвшөөрөл авч бас татвар төлдөг болохнээ америк гэдэг эх орноосоо зугтсан цагаач нохойнуудын балаг дуусахгүй юмаа
oman iran 2 uu ??? INEED HURCHLEEE 2HARGIS HAR LAMIIN ULS