НИЙГЭМНийгэм мэдээ

СХД-ийн 21-р хорооны иргэд ундны усгүй сар гаруй болж байна

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо "Ногоон толгой" өртөө орчмын айлууд ундны усгүй болоод сар орчим болж байгаа тухай иргэн манай редакцад хандлаа.

Оршин суугч, иргэн энэ тухай "Манай энд зуслангийн айлууд болон малчид нийлсэн 1,000 өрх байдаг. Тэд дундаа ганц худагтай. Гэтэл тэр худаг нь ажиллахгүй болоод сар орчим болж байна. Энэ тухай хорооны засаг даргад хэлэхэд "800 метрийн цахилгааны утасгүй. Түүнийг шийдэх төсөв хороонд байхгүй учраас дүүрэг рүү хүсэлтээ өгсөн" гэдэг хариу хэлээд удаж байна. Одоо бүр утсаа авахгүй болсон. Ойр орчмын айлуудын хүүхдүүд горхины ус уутал амаар нь эдээтэй зүйл гарах асуудал гарсан" гэлээ.

Бид мэдээллийг тэнцвэртэй, үнэн бодиттой хүргэх үүднээс тус хорооны засаг дарга н.Батбямбаас тодруулахад "800 метрийн цахилгааны утасгүй гэх шалтгаанаар худаг нь ажиллахгүй байгаа асуудал гарсан. Хороонд төсөв байдаггүй учраас бид дүүрэг рүү мэдэгдсэн. Дүүргээс дөнгөж сая эрчим хүчний хүмүүсийг явууллаа гэдэг хариу өглөө. Хороо төсөвгүй учраас тухайн бүсэд оршин суугчаас хэдэн төгрөг цуглуулаад цахилгааны утас авах санал тавьсан ч иргэд хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар удсан асуудал үүссэн" гэв.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Хорооны иргэд мөнгө төгрөг цуглуулаад цахилгааны утас авчихгүй тэнэгүүд ю мдаа . Өөрсдийн эрүүл мэндээ боддоггүй яцарсан улс бэ. Бохир ус ууж байгаад эдгэшгүй өвчин тусаад үхвэл яанаа

Зочин
Зочин

800м кабель хэдэн төгрөг билээ аан... Өөрсдөө бол цахилгаанаа 8000 м байсан ч шууд татна ш дээ.Сэтгэлгүй новшнуудаа гэж...

Зочин
Зочин

Хороо дүүрэг улс орон нь ч таарсын 800м утас шийдэж чадахгүй иргэдээ өөрсдөө яавал яа гд сууж бдаг ичих булчирхай,үүрэг хариуцлага ч гэж юм бхаа больсон новш юмаа өөрсдөө өрөө тасалгаандаа хэдэн саяар ор дэр ширээ сандал хөргөгч зарим нь бүр душь нтр бдаг гээ биздээ дутуугийн комплекс сэтгэл нь ч ханахаа больсон новш новш ........

Аранжинтогоо
Аранжинтогоо

1000 айл гэсэн бишүү боломжтой 800н айл нь ганц, ганц метр утасны мөнгө гаргаад л болох бишүү хэний өмнөөс хүн болж амьдраад байгаан ккк

Төрөө
Төрөө

Утас авахаар хулгайлдаг байлгүйдээ

Зочинmювии
Зочинmювии

Хуцаач дээ.хотын 1 дүүрэг шүү дээ.бусад иргэд бүх юмаа улсаар хйилгээд авцан бж.хотын түгжрэлийг бага ч болов багасаж ард иргэдийг сүүгээр хангаж байгаа оршиг суугчид байдаг яагаад шийтгүүлж амьдрах ёстой гэж????????

Зочин
Зочин

үхэр малтай нь бүгд худагтай байгаа шүү.үхэр мал шиг нь хүний төлөө амьдарч өгч байгаа юм шиг л байна

Зочин
Зочин

Сонгиноо с УИХ д нэр дэвшсэн эргүү новшнууд хайчив аа

Зоо
Зоо

Зүгээр явган зам бордюүр хуулж хужаагааа хямд чулууг үнэтэй шахаж байхын оронд хэрэгтэй зүйлс хиидэггүй өлөн хулгааач тонуулчуудшдэээ

Зочин
Зочин

Нэг айлас 1м утасны үнэ цуглуулаад усаа авчихаа .төрийг хараад цангаж суугаад яахавдээ

Аарола
Аарола

Мөнгөө цуглуулаад утсаа авчихаач. Яасан арчаагүй юм б дээ. Дандаа засгаас нэхнэ. Хэний төлөө амьдраад бна аа

Зочин
Зочин

Хороогоо андуурсан уу эсвэл хороонд даргын нэр андуурсан уу

Холбоотой мэдээ

Back to top button