НИЙГЭМНийгэм мэдээ

Үйл явдал: COP16-аас COP17 хүртэл хүргэж буй гол мессеж, Монгол Улсад үргэлжлэх аяллын талаар танилцуулна

Өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 7-нд болох үйл явдалууд.

09:00 цагт: Их Монгол улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал "Чингис хаан" үндэсний музейд болно.

10:00 цагт: UNCCD COP16-аас COP17 хүртэлх замыг холбосон Silk Road Caravan олон улсын аялал Монгол Улсад хүрэлцэн ирж буйтай холбогдуулан НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газар болон ССАЖЗЯ-наас МОНЦАМЭ агентлагт нээгдсэн СОР17 Мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. Хэвлэлийн хурлаар аяллын зорилго, туулсан зам, COP16-аас COP17 хүртэл хүргэж буй гол мессеж, Монгол Улсад үргэлжлэх аяллын талаар танилцуулна.

16:00 цагт: “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

  • -Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 
  • -ШУТИС болон БНСУ-ын Гунжүгийн ҮИС-ийн хамтарсан төслийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музейгээс зохион байгуулж буй “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх”  4 дэх удаагийн сургалт болж байна.

Үзэсгэлэн:

-Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг харуулсан тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд үргэлжилнэ.

-"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн энэ сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна. 

Орон нутагт:

-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-Эмэгтэйчүүдийн дунд явагддаг “Тур де Франс” олон өдрийн дугуйн уралдаан Франц, Швейцарын нутагт энэ сарын 9-нийг хүртэл болно.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  -Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэлоролцоно.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button