Гадаад мэдээДЭЛХИЙ

Конгод тархаж буй Эбола мутацид орж байж магадгүй гэж мэргэжилтнүүд мэдэгджээ

Конгод тархаж буй Эболагийн дэгдэлтийг үүсгэсэн вирус мутацид орж байж болзошгүй гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзэж байна. Энэ удаагийн дэгдэлтийг Эболагийн Бундибугё төрөл үүсгээд байгаа юм. Албан ёсны мэдээллээр бол одоогийн байдлаар Бундибугё төрлийн 3,973 тохиолдол, 1,801 нас баралт бүртгэгдсэн байна.

Африкийн Өвчний хяналт, урьдчилж сэргийлэх төвийн ерөнхий захирал Жан Касея ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсустай ярьж, Бундибугё төрлийн халдвар урьд өмнө нь үзэгдээгүй ноцтой хэмжээнд байгаа тул вирус мутацид орж байгаа эсэх эсвэл нэмэлт асуудал үүссэн үгүйг судална гэжээ.

Конгод бүртгэгдсэн Эболагийн нас баралтын гуравны хоёроос их хувь нь эмчилгээний төвүүдээс хол, орон нутагт тохиолдож байна. Касея хэлснээр халдварын хавьтлуудыг тогтоох ажил хангалтгүй явагдаж байгаа аж. Халдвар авсан хүн дунджаар 40 орчим хавьталтай байдаг бол одоогийн байдлаар тохиолдол тус бүрд арван хавьтал л илрүүлж байна гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button