Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Уэльсд нэгэн эрэгтэй эрлэгийн элч мэт хувцаслаж, эмнэлгийн дээвэр дээр зогссон явдал гарчээ

Уэльсд 26 настай эрэгтэй эрлэгийн элч мэт хувцаслаж, эмнэлгийн дээвэр дээр зогсон өвчтөн, ажилтан, эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүс рүү ширтсэн явдал гарчээ. Тодруулбал Деганви хотын оршин суугч Леон Гиллепси зургаадугаар сарын 6-нд Ясбити Глан Клвид эмнэлгийн үүдний дээвэр дээр эрлэгийн элч мэт хувцаслаад зогссон байна. Үүнийг харсан хүмүүс түүнийг огт хөдөлгөөнгүй зогсож, гартаа хадуур мэт иртэй зүйл барьсан байсан гэж хэлжээ.

Хойд Уэльсийн цагдаагийн алба, гал сөнөөгчид дуудлагын дагуу очиж түүнийг саатуулсан байна. Гиллепси Үндэсний эрүүл мэндийн албаны байранд үндэслэлгүйгээр саад учруулсан болон үймээн самуун үүсгэсэн хэргээр гэм буруугаа хүлээжээ. Тэр ямар учраас ингэж хувцасласан талаар мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: USA Today

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button