Конго улс 42 жилийн дараа бүх нийтийн тооллого явуулахаар бэлтгэж байна
Конго улс хамгийн сүүлд 1984 онд бүх нийтийн тооллого явуулж байсан юм. Тухайн үед одоогийн Конго Зайре нэртэй байжээ. Тэр цагаас хойш Конгон олон арван жил үргэлжилсэн улс төрийн үймээн, зэвсэгт мөргөлдөөнийг туулж, хүн ам нь хурдацтай өссөн. Тэгвэл тус улс одоо 42 жилийн дараа анх удаа бүх нийтийн тооллого явуулахаар бэлтгэж байна.
Дэлхийн банк тус улс 112 сая орчим хүн амтай, жилд 3.2 хувиар өсдөг гэж тооцоолжээ. Конгогийн засгийн газар мэдэгдэхдээ хүн амын тооллого явуулах нь олон нийтийн үйлчилгээг төлөвлөхөд найдвартай мэдээлэл өгнө гэсэн байна. Тооллогын ажлын өмнө албаныхан иргэдийн суурьшлын бүсийг тодорхойлох ажил явуулах аж. Тус улс 2.3 сая км квадрат газар нутагтай учир хүн амын тооллого нүсэр ажил болно. Мөн зарим хүмүүс зам, дэд бүтцийн хөгжил муу, аюултай суурин газруудад амьдардаг нь тооллогын ажлыг хүндрүүлэх төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж: Al Jazeera












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.