Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ыг худалдааны хүчирхэг орон болоход тусалсан Жу Рунжи 97 насандаа таалал төгсжээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Жу Рунжи 97 насандаа таалал төгссөн байна. Тэрээр БНХАУ-ыг дэлхийн худалдааны салбарт нэвтэрч, эдийн засгийн хурдацтай өсөлт үзүүлэх үндэс суурийг тавилцсан хүмүүсийн нэг юм.

Жу Рунжи 1998-2003 оны хооронд Хятадын хоёр дахь хамгийн дээд албан тушаалыг хашиж, тус улсын Дэлхийн худалдааны байгууллагад элсэх хүчин чармайлтад голлох үүрэг гүйцэтгэжээ. Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээрээ Хятадын үйлдвэрүүд олон улсын зах зээлд нэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт татах боломжтой болсон.

Тэрээр орон нутгийн захиргааны татварын эрх мэдлийг төв засгийн газарт шилжүүлж, дампуурсан төрийн компаниудыг хааж эсвэл хувьчилсан Хятадын эдийн засгийн хамгийн чухал реформистуудын нэг байсан юм. 1998 онд Жу Рунжи Хятад улс хэзээ ч дэгдэж магадгүй олон хямралтай тулгараад байгааг анхааруулж, баян ядуугийн ялгаа гүнзгийрч, зарим албан тушаалтан дарангуйлагч шиг аашилж байна гэж хэлж байжээ. Жу Рунжин хийсэн шинэчлэлүүд таван жилийн хугацаанд 30 сая гаруй ажлын байрыг цомхотгоход хүргэж, тэгш бус байдал нэмэгдсэн гэж шүүмжлэл дагуулдаг ч түүний удирдлага дор БНХАУ эдийн засгаа тогтворжуулж, үйлдвэрлэлийн хүчирхэг орон болсон юм.

Эх сурвалж: BBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button