Гадаад мэдээДЭЛХИЙ

“FitchRatings” фирм Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ

“Fitch Ratings” агентлаг лхагва гарагт /2026.08.19/ Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B+” хэвээр үлдээж, төлөвийг тогтвортой гэж үнэллээ. Монголын эдийн засаг дунд хугацаанд эдийн засаг тогтвортой өсөх төлөвтэй байгаа бөгөөд засгийн газрын өрийн хэмжээ харьцангуй бага, нэг хүнд ногдох орлого нь “B” ангиллын бусад орнуудтай харьцуулахад өндөр байгаа нь учир тус ангилалд хэвээр үлдээсэн байна. Гадаадын санхүүжилтээс ихээхэн хамааралтай, түүхий эдийн экспорт, тэр дундаа БНХАУ-ын зах зээлээс өндөр хамааралтай байгаа нь дээрх давуу талыг дарж, тэнцвэржүүлж байна гэж “FitchRatings” дүгнэв.

Тус фирм Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2026 онд 5.6 хувь, дунд хугацаанд ойролцоогоор 5.5 хувь байна гэж таамаглаж байгаа аж. Уул уурхай болон дэд бүтцийн хөрөнгө оруулалт үргэлжлэн нэмэгдэх нь эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлөх төлөвтэй байна. Оюу толгойн далд уурхайн олборлолт өргөжиж, дэлхийн зах зээлд эрэлт тогтвортой байгаа нь зэс, алтны экспорт өндөр хэмжээнд хадгалагдахад дэмжлэг үзүүлнэ гэж тус агентлаг үзжээ.

Харин хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд байж, эрчим хүчний зардал нэмэгдсэнээр 2026 онд инфляц дунджаар 10 хувьд хүрнэ гэж “FitchRatings” тооцоолжээ. Өөрөөөр хэлбэл инфляцын түвшин Монголбанкны зорилтот 4-8 хувиас өндөрб айх төлөвтэй байна.

2025 онд Монголын төсвий тэнцэл ДНБ-ий 1.5 хувьтай тэнцэх ашигтай байсан бол 2026 онд 2.2 хувийн алдагдалтай гарна гэж тус фирм таамаглажээ. “FitchRatings” тооцоолсноор 2027 онд төсвийн алдагдал цааш нэмэгдэж, ДНБ-ий 3.3 хувьд хүрэх төлөвтэй байна. Жил бүр ДНБ-ий 1.3 хувьтай тэнцэх хэмжээний төсөв шаардах тэтгэврийн шинэчлэлийн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэх мэт төсвийн нэмэгдэл үүнд нөлөөлнө гэж тус агентлаг бичжээ.

Эх сурвалж: FitchRatings

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button