Гадаад мэдээДЭЛХИЙ

Хувийн орон зай хүсэж Их Британиас явсан Харри Меган хоёр буцна

Хунтайж Харри болон Меган Маркл нар зургаан жилийн өмнө Их Британийн хааны гэр бүлээс гарч, хувийн орон зай хүсэн АНУ руу нүүсэн байдаг. Тэгвэл тэд энэ сард Их Британи руу буцаж ирэхээр төлөвлөж байгаа аж. “Daily Telegraph” сонин мэдээлснээр тэд Лондон хотын гадаа оршдог хааны гэр бүлийн эзэмшлийн бус байр руу нүүж, хүүхдүүд нь есдүгээр сараас шинэ сургуульд орох болжээ. Харри, Меган нар нүүж ирэх талаар Хаан Чарльз ням гарагт /2026.08.16/ мэдсэн байна.

Хаан Чарльз гэр бүлийн гишүүдтэйгээ илүү олон удаа уулзах боломж гарсныг таатай хүлээн авч байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ. Гэхдээ тэд хааны гэр бүлээс гарч, энгийн иргэн болсон тул Их Британи руу нүүсэн тохиолдолд статуст нь ямар нэгэн өөрчлөлт орохгүй аж. Одоогийн байдлаар тэдний аюулгүй байдлыг хэрхэн хангах нь тодорхойгүй байна. 2025 оны тавдугаар сард Харри аюулгүй байдлаа хангуулах гэсэн шүүхийн нэхэмжлэлдээ ялагдал хүлээснийхээ дараа “Ийм нөхцөл байдалд Их Британид эхнэр, хүүхдээ буцаан авчирна гэж би огт төсөөлж чадахгүй байна” гэж хэлж байсан юм.

Хувийн орон зай хүсэж АНУ руу нүүсэн ч гэсэн тэд олон арван улаан хивсний ёслолд оролцож, “Netflix” дээр цуврал гарган, ном хэвлүүлж, “Spotify” дээр подкаст билээ. Тэдний “Netflix” цуврал, “Spotify” дээрх подкаст нь амжилттай байгаагүй учир шинэ анги гарах магадлал бага байна.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button