Нийгэм мэдээ

Малчныг дайрч, хөнөөсөн хэрэгт гадаад улсын 2 иргэнийг саатуулан шалгаж эхэлжээ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын дөрөвдүгээр багийн малчин О өчигдөр гэрийнхээ ойролцоо машинд дайруулж нас барсан хэрэг гарсан байна. Тус хэргийг араб хүмүүс үйлдсэн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй юм.

Тэгвэл уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цагийн орчимд “Бууцагаан сум Баянбүрд 4-р баг Богд уулын модны ам гэх газарт том хар тэрэгтэй хүн мал хариулж байгаа хүнийг мөргөөд зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Шалгалтаар тус багт суух Э.О /эр.32н/-ыг марк, улсын дугаар тодорхойгүй, хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүн мөргөж амь насыг нь хохироож зугтаасан гэх хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор хэргийн газарт шуурхай ажиллаж гадаад улсын 2 иргэнийг холбогдуулан саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ. 

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
төрөө
төрөө

Муусайн терорристууд бүүр ил цагаандаа гарчлаа шүү

Зочин
Зочин

Зөв . Монгол хуультай орон гэдгийг мэдрүүлж чадвал дараагийн новш нарт сануулга болно шүү

Зочин
Зочин

За бүр арай даварч байгах юм биш үү. Ямар авилгачин дарга нэртэй новшнууд шонхор барих зөвшөөрөл өгдөг юм бэ?

Бодит байдал
Бодит байдал

Хэт даврагч Чарлагчдыг төр чимээгүй өөгшүүлсээр , юмны нарийн учрыг мэдэхгүй ,хөдөөний жирийн иргэд дууриасанаас болж амиа алдаж эхэллээ. Мууг дууриавал могойн хорлол гэдэгсэн, угтаа бол хэт даврагчдыг сэм дэмжиж,хуулиа дагаж мөрддөггүй Засгийн газрын буруу.

Холбоотой мэдээ

Back to top button