СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: Барьцаа шаардахгүй бэлэн мөнгө зээлдэг АТМ-д иргэд хошуурч байна

Монгол Улсад барьцаа хөрөнгөгүйгээр бэлэн мөнгөний зээл олгодог АТМ ажиллаж эхлээд долоон сар өнгөрчээ. Энэ хугацаанд тус АТМ-ны салбар Улаанбаатар хотод зургаа, Эрдэнэт хотод нэг, Булган аймагт нэг, мөн Дархан-Уул аймагт нэг болж өргөжив. Зөвхөн хурууны хээ, иргэний үнэмлэхээ уншуулаад л 10 000-300 000 төгрөгний зээлийг минут хүрэхгүй хугацаанд авч болдог нь эрхгүй сонирхол татна.

“T-Mat” хэмээх нэртэй тус үйлчилгээ иргэдийн тодорхой хэсэгт хэдийнэ танил болоод буй. Яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан үедээ ойролцоо байх салбарын “T-Mat”-ыг зорьж асуудлаа шийддэг хүмүүс нэг мэдэхэд л бий болчихож. Иймд үйлчлүүлэгчдийн эрэлтийг тус АТМ үйлчилгээний хууль эрх зүйн байдлын хамт сурвалжиллаа.

T-MAT”-ЫН ӨМНӨ ИРГЭД ОВООРЧЭЭ

Биднийг нэгдүгээр сарын 5-ны өдөр, оройн 17.00 цаг орчимд “Төгөлдөр Төв” болон “Өргөө-2” кино театрын нэг давхарт байрлах салбар дээр ирэхэд ийм байв. Барьцаагүй зээл олгодог гэх АТМ-ны өмнө иргэд “овоорчээ”.

Гэхдээ тэд үйлчлүүлж дадсан нь илт. Залуус эргэлзэх зүйлгүй мэдрэгч дэлгэцтэй нь харьцаж, тун хурдан хугацаанд зээлсэн мөнгөө халааслаад дараачийн хүндээ зай тавьж өгч байлаа.

“T-Mat”-аас зээл аваад гарч буй 25 эргэм насны эрэгтэйгээс тодруулга авахад,

“Ер нь мөнгөний хэрэгцээ гарсан үед их тус болдог АТМ байгаа юм. Миний хувьд мэддэг болоод нэлээд удаж байна. Хамгийн дээд талдаа 21 хоногийн хугацаатай зээлж болдог. Хүү нь жаахан өндөр ч яаралтай шаардлагатай үед, амьжиргаа залгуулахад нэмэртэй” гэв.

Иргэдийн хувьд ямар нэг барьцаа шаарддаггүй, нөгөөтээгүүр түргэн шуурхай үйлчилдэг нь давуу тал болдог аж.

ЗЭЭЛИЙН ХҮҮ ДОЛОО ХОНОГ ТУТАМД 10 ХУВИАР ӨСНӨ

Тус АТМ-ны иргэдэд зээл олгох механизмыг мэдээллийн ажилтантай нь холбогдож тодруулахад,

Үйлчлүүлэгч хамгийн эхэнд иргэний үнэмлэхээ банкны картын адил АТМ руу шургуулна. Хувийн мэдээлэл танигдсаны дараа зээлэх мөнгөн дүнгээ сонгоно. Үүний дараа эргүүлэн төлөх хугацаагаа тохируулах юм байна. Ингээд хурууны хээгээ уншуулж, холбогдох утасны дугаараа оруулж баталгаажуулна. Эцэст нь 30 секундийн дотор зээлсэн мөнгөө бэлнээр авна.

Анхлан зээлдэгчдийн тухайд, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бол 50 мянга, төлдөггүй бол 10 мянган төгрөг зээлэх лимиттэй аж. Цаашид зээлээ тогтмол эргүүлэн төлөх хэрээр зээлж болох мөнгөн дүнгийн лимит нь өсдөг гэнэ.

Нөгөөтээгүүр авсан зээлийг хамгийн ихдээ 21 хоногт төлөх боломжтой юм байна. 10 хоногоор зээлбэл, зээлийн хүү 10 хувь. Цаашлаад 14 хоног бол 20 хувь, 21 хоног бол 30 хувийн хүү бодогдох аж.

Иймд 50 мянган төгрөг зээлсэн иргэн 10 хоногийн дараа 55 мянга, 14 хоногийн дараа 60 мянга, 21 хоногийн дараа 65 мянган төгрөг болгож төлөх болж байна.

ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ХУВЬД “НО”-ТОЙ ЗҮЙЛС НЬ ЮУ ВЭ

Хэрэв иргэн тус АТМ-аас зээлсэн мөнгөө заагдсан хугацаанд эргүүлэн төлөхгүй бол тооцох хариуцлагын арга хэмжээ нь бүрхэг санагдав. Мэдээллийн ажилтны хэлж буйгаар, ийм зүйл тохиолдвол тухайн иргэний “Зээл төлөөгүй” гэх мэдээлэл Монгол Банканд очдог гэнэ. Ингэснээр хуулийн хүрээнд дахиж ямар нэг байгууллагаас зээл, лизинг хөөцөлдөхөд хүндрэлтэй нөхцөлд орох юм.

Үүнээс гадна “T-Mat” АТМ-д хууль эрхзүйн хүрээнд “НО” дагуулж буй хоёр зүйл байна.

НЭГТ. Тус байгууллага “Хариуцлагатай хязгаарлагдмал компани” (ХХК) гэсэн тодотголтой.

Уг нь “Банк бус санхүүгийн байгууллага” (ББСБ) зээлийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй байдаг. “Lend.mn” л гэхэд “Ленд Мн ББСБ ХК” гэсэн байгууллагын нэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Харин “T-Mat” ATM-ийг “Монэкс Финанс” ХХК-аас эрхлэн гаргадаг.

ХОЁРТ. Санхүүгийн зохицуулах хороо энэ талаар юу ч мэдэхгүй байна.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ийм төрлийн зээлийн үйлчилгээ үзүүлэх ББСБ, ХЗХ, Үнэт цаасны газар тэргүүтэй байгууллагууд Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авах учиртай байдаг. Бид тус хорооны хэвлэлийн ажилтан н.Пүрэвсүрэнгээс тодруулахад, “Ийм нэртэй компани манайд ямар ч бүртгэлгүй байна” гэсэн хариуг өгсөн юм.

Мөн биднийг Монгол Банкны Хяналт, зохицуулалтын хэлтэстэй холбогдож лавлахад, “ХХК байгууллага зээлийн үйлчилгээ үзүүлэх эрхзүйн боломж байхгүй. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй, зөвшөөрөл авсан байх хэрэгтэй” гэж байв.

Иймд “Монэкс Финанс” ХХК-ын эрх бүхий албан хаагчтай холбогдож, энэ талаар тодруулбал “Би сайн мэдэхгүй байна. Захирал маань одоогийн байдлаар гадаадад байгаа. Хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр бид үйл ажиллагаа явуулдаг” гэсэн тайлбарыг өгсөн юм.

“ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМД ЭНЭ НЬ ТИЙМ Ч БАЙЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ БИШ”

Тус байгууллагын үйл ажиллагааны талаар Эдийн засгийн мэргэжилтнүүдийн байр суурийг сонслоо.

Тэдний хувьд, “Чөлөөт зах зээлийн нийгэмд хүн өөрийн мөнгөө бусдад барьцаатай, барьцаагүй ямар хэлбэрээр зээлдүүлэх нь сайн дурын асуудал. Бас тогтоож өгсөн хүүгийн хэмжээг хүлээн зөвшөөрч, тодорхой гэрээ контрактыг харилцан биелүүлж үйлдэж буй нөхцөлд энэ хууль бус биш” гэв.

Өндөр хөгжилтэй орнуудад “T-Mat” шиг бэлэн мөнгөний зээл олгодог АТМ-ууд олон бий. Энэ нь нэг талаар манайд нутагшиж буй шинэ тутам соёл ч байж болох.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Таг

Холбоотой мэдээ

37
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
26 Сэтгэгдлүүд
11 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Үнэхээр хэрэгтэй . Тулгамдсан үед хурдан шуурхай хэрэгтэй зээл олгодогт баярладаг шүү
Үнэхээр хэрэгтэй . Тулгамдсан үед хурдан шуурхай хэрэгтэй зээл олгодогт баярладаг шүү

Bairshluudaa nembel estoi heregtei ym bgamda

Хэрэггүй л юм байгаам
Хэрэггүй л юм байгаам

Зээлээ төлөхгүй бол чиний бүх мэдээлэлийг чөлөөтэй орж үзэж болдог гэрээтэй гэж байгаам даа. Ямар ямар банканд данстай хэн хэнтэйгээ амьдардаг ямар орлоготой ер нь л чи тэр компаний өмнө дэлгэсэн номтой адилхан л гэсэн үг болдог юм гэсэн шүү

Jigee
Jigee

Zeele tolhgui ywaad bwl yah ym bol medeell bla gd ted yah ym bol? Yr n oilgdgue.Bi zeelle hugatsaansa tolku bla ghd nadaas hen yaj nehj awh ym bol?

ym oilghohg
ym oilghohg

ene bol mash amarhan shuudee chi hezee negen tsagt ali neg gazraas zeel awah l bol ni ter ued chinii umnuh ene zeel garaj iren ene zeelee tuluj baij chi busad gazraas zeel awah bolomjtoi

Transcapital
Transcapital

Eronhiidoo bol zeelee hzee tsagt tulnu gej vzej zeelj bn gsn vg ygd gevel mongol bankind muu zeeliin angilald orson bol bank bolon bbsb ees ahij zeel avah bolomjgui boldog. Tegheer ter zeelee heviin bolgoj bj ahij zeel avah bolomj vvsne gsn vg..

Зочин
Зочин

Ямар нэг хүндрэл чирэгдэл байхгүй хурдан шуурхай хэрэгцээтэй үед байнга хэрэг болдог маш хэрэгтэй үйлчилгээ санагддаг. Хэдэн цагт ч хамаагүй аль ч байршилд байгаа АТМ машинаас очоод авч болдог нь бүр аятайхан. Танай хамт олонд ажлын амжилт хүсье

Zochin
Zochin

Orosin zun bilgiin tulaan dr garad bdg shde ter ym bishu hha

Монгол
Монгол

Эзэн нь хаанахын хэн гэдэг хүн байдаг, ийм үйлчилгээ хийх эрхийн гэрчилгээ гэх мэт мэдээллийг ил тод болгоосой.

Зочин
Зочин

Хэрвээ төлөхгүй мурьвал яах уу?

urna
urna

iim zuil baidgshdee. uls hiij chdaagui zuiliig huvi hun hiigeel biz . uilchilulegch bdg bolood kompiani orshin togtnoj bn. harin hugtsaa ih baga huu ondor yum ene tal deer jaahan uyn hatan bolgvol zugeer.

Ganss
Ganss

Xvmvvsiig shuldag yum bishvv tegeed xuuli bus shalgax xergtei

Нурбек
Нурбек

Казахстаны компани шүүдээ

Зочин
Зочин

14 honood 50 myangan tugrug 14 honogiin daraa tulhud l 65 myanga tulj bnlee arai l undur huu.

Зооз зо
Зооз зо

28 хоног 70.000 35 хоног 75.000 42 хоног 80.000 49 хоног 85.000 56 хоног 90.000 63 хоног 95.000 70 хоног 100.000 сараар нь хүүг нь тооцвол 42.9 хувийн хүүтэй юм байна

bi
bi

alba uu chi

Зочин
Зочин

Паа хүү нь ямар өндөр юм бэ.тэрний оронд пап татаж аваад сарын 5% зээл авсан нь дээр.зөндөө байгаа.жишээ нь pocket ,ard,sono,zeely гэх мэт

gg
gg

chaavaasdaa minii mongolchuud. Ingej ene tend saalguulsaar bgaad uudluhgui ym bn daa. Lobardnaas undur huutei bhdaa yahav dee. Turuus huun deer bodlogo gargah ali hediin boljee

Ганбаа
Ганбаа

Хэрэгцээ хангаж байвал эзэн хэн байх надад лав падгүй.

АТМ
АТМ

За бас ийм зээлийн АТМ хийж болохгүй юуу юу гэж хуцах гээд бна аа Шантаажид аа

Zochin
Zochin

Avahgui baihad l boloh zuil. Heregtsee ni baival avaad huutei ni uguh ni zah zeeliin jishig. Mongold shine soyol l bna demjij bna

Lendmn
Lendmn

Tegeed nuguu hiimel oyun uhaan nuhaan yum ni yamar ch hereggui bolson uu gahh

Зочин
Зочин

Хүү нь арай л юмаа

Хэзээч зөвшөөрөхгүй
Хэзээч зөвшөөрөхгүй

Энэ арай л хэтэрнээ арай ш дээ ийм газраас зээл аваад хэрэггүй ш дээ. Хувьсгалаас өмнө данжаадуудын жилийн хүү нь 20-25-н % байдаг байсан юм гэсэн гэтэл юу гэнүү сар ч болохгүй 30-н % гэнүү арай л даварнаа. 10000 төгрөг зээлээд мартчих юм бол жилийн дараа л бараг алдангитайгаа бараг 10-н сая болж мэдэхээр юм байна. Иймэрхүү новшнуудаар үйлчлүүлэхгүй дампууруулсан нь дээр ш дээ. Энэ машин нь овоо хөөрхөн үнэтэй л байгаа даа үйлчлүүлэхгүй жил болоход л хулхи нь буугаад л ирнэ ш дээ

зочин
зочин

Дэндүү өндөр хүүтэй юм байна аа. Хүмүүс ээ! ийм юманд шулуулж байхаар хоосон явж байгаад болгооч. Ломбарднууд хамгийн доод тал нь сарын 4% болсон байхад, ийм үйлчилгээг дэмжээд байдаг. Иймээс Монголчууд ядуу байгаа. Иймэрхүү юманд хүү гэж хамаг мөнгөө өгдөг. Эсвэл бага багаар хуримтлуулаач. Тэгж байж амьдрал дээшилнэ. Хүн бүр жаахан ч гэсэн хуримтлалтай, бас бодлоготой баймаар байна. Хэрэглээгээ багасгаад үзэхэд л хуримтлал үүснэ шүү.

зочин
зочин

Зөв юм. Дэндүү өндөр хүүтэй юм байна аа. Хүмүүс ээ! ийм юманд шулуулж байхаар хоосон явж байгаад болгооч. Ломбарднууд хамгийн доод тал нь сарын 4% болсон байхад, ийм үйлчилгээг дэмжээд байдаг. Иймээс Монголчууд ядуу байгаа. Иймэрхүү юманд хүү гэж хамаг мөнгөө өгдөг. Эсвэл бага багаар хуримтлуулаач. Тэгж байж амьдрал дээшилнэ. Хүн бүр жаахан ч гэсэн хуримтлалтай, бас бодлоготой баймаар байна. Хэрэглээгээ багасгаад үзэхэд л хуримтлал үүснэ шүү.

Баяр
Баяр

Зээл өгөх эрхтэй ч гэсэн, Монголбанкны мэдээллийн санд байршуулах эрхзүйн боломж байхгүй. Байршуулах тохиолдолд заавал ББСБ-ын эрхтэй байх ёстой. Тэгэхгүй бол иргэд нэг нэгэндээ мөнгө зээлээд төлөөгүй тохиолдолд Монголбанкны зээлийн мэдээллийн санд байршуулж болно гэсэн утгатай болно. Тийм зүйл одоогийн хуульд байхгүй шүү.

Бааска
Бааска

Хүмүүс хуулийн мэдлэг дутмаг байна. Энэ бол цэвэр мөнгө угаалт. Тулгамдаж буй асуудлаар нь дөрөөлж хүмүүсийг их хэмжээний өрөнд оруулж болохгүй

irgen
irgen

hi hvv ni arai l ondor uym bnaa…

Зочин
Зочин

Яарсан тэвдсэн үед хэн нэгнээс царайчилж байхаар үүгээр чинь үйлчлүүлбэл зүгээр л юм байна

З0чин
З0чин

Хэн нэгнээс царайчлаад байхгүй зүгээр л юм байна даа

zochin
zochin

tanaih ni hvv enter teree haraachee manai naiz 300000togrognii zeel avaad 14n honogiin hugatsaatai avahad 342000 bolgoj tolno gej bna luivarchin umu haashaa um tanaih chin arai dendenee shalgadag gazar bval shalgaachee

МБ-д хар түүхтэй гэвч одоо зээлгүй нэгэн
МБ-д хар түүхтэй гэвч одоо зээлгүй нэгэн

Хөөрхий миний монголчууд, хэн нэгэнд өрөө өгөх гэж сандарч ийшээ ирж байгаа нь бараг 70-80% даа, аажмаар нөгөөхөөсөө гараад энэнийхээ хараат болох байхөө. Би жаахан мөнгөнөөс бол монгол банкинд хар түүхтэй болсон. Одоо надад ямар ч банк бус “no” гэдэг, нэг талаараа амар ч юмуу. БИ ОДОО ЯМАР Ч ГАЗАР ЗЭЭЛГҮЙ!!! kkk

Irgen
Irgen

Orchin uyiin bolovson mungu huuleh arga baina , alban esnii zowshoorol baihgui !
Munguu tuluhgui bol araas chin nehel hatuutai huuh baih daa mungu huulegch nar !

Иргэн
Иргэн

Асар өндөр хүүтэй мөнгө хүүлэгчид байна даа…ад үзэгдээд байсан өдрийн зээлнээс ч өндөр хүүтэй юм биш үү…мөнгөтэй зальтай хужаа нарын гар хөл болсон компани монгол ахан дүүсээ шулж байгаа юм байх даа

Зочин
Зочин

Эрэрдэнэтэд хаана бдгийн

zochin
zochin

tanaih ni hvv enter teree haraachee manai naiz 300000togrognii zeel avaad 14n honogiin hugatsaatai avahad 342000 bolgoj tolno gej bna luivarchin umu haashaa um tanaih chin arai dendenee shalgadag gazar bval shalgaachee

Зочин
Зочин

Хүү нь арай л аймар юмаа жинхэнэ мөнгө хүүлэгч компани юм бишүү монгол улсад хүүгийн дээд хэмжээг заасан бдаг биздээ

Back to top button