Нийгэм мэдээ

Үйл явдал: Монгол Улс Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банктай санхүүжилтийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна

Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

08:30 цагт: “Газрын доройтлыг нөхөн сэргээх болон ногоон ирээдүйн төлөө хүүхэд, залуучуудад хөрөнгө оруулах нь” сэдэвт зэрэгцээ үйл ажиллагаа СОР17 хурлын Цэнхэр бүсэд болно. 

09:00 цагт: СОР17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болно.

11:40 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон СОР17 бага хурлын хүндэт зочид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Төрийн далбааны цогцолборт Монгол Улсын Төрийн далбааг өнө мөнхөд мандуулах ёслолд оролцоно.

12:45 цагт: СОР17 хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааны дараа хэвлэлийн богино уулзалт “Plenary Hal”l-ийн гадна болно.

15:00 цагт: “Fashion for Land” хуралдаан болон загварын шоу СОР17 “Blue zone: Action Dom”-д болно. 

15:00 цагт: COP17 бага хурлын хүрээнд Дамбадаржаагийн рашааныг сэргээн хамгаалах ажил хэрэгжиж, албан ёсны нээлт болно. 

14:30 цагт: Монгол Улс Европын хөрөнгө оруулалтын банк (EIB) болон Дэлхийн банктай томоохон санхүүжилтийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна.

14:30 цагт: “Монгол орны ойн салбарын тогтвортой хөгжил” чиглэлд хамтран ажиллах тухай Эрмэлзлийн бичигт гарын үсэг зурах ёслол COР17-гийн Цэнхэр бүсэд болно. 

-2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia платформоор улсын хэмжээнд хийнэ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Энэ банкнууд хэдэн суудалтай хулгайчдад хөнгөлөлттэй зээл олгодог юм бна лээ

Холбоотой мэдээ

Back to top button