АНУ Ираны эсрэг түүхэнд үзэгдээгүй хүнд хориг тавина хэмээснээ танилцуулна
Өнгөрсөн долоо хоногт АНУ мэдэгдэл хийхдээ, Ираны эсрэг түүхэнд үзэгдээгүй хүнд санхүүгийн хориг тавина гэсэн. Үүний хариуд Иран сүйрэлд хүргэх арга хэмжээ авна гэж анхааруулаад байгаа. Тодруулбал эдийн засгийн дайн үргэлжилбэл Иран Персийн булангаас гарах бүх газрын тосны экспортыг зогсооно гэж мэдэгджээ. АНУ-ын хувьд Иранд эдийн засгийн аврах холбоос олгосон улс орнуудад хатуу арга хэмжээ авна гэж анхааруулсан байгаа.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Улаанбаатарын цагаар өнөөдрөөс /2026.08.21/ мягмарт /2026.08.25/ шилжих шөнийн 02:00 цагт хэвлэлийн бага хурал хийж, шинэ хоригуудаа танилцуулах юм. Бессент ням гарагт /2026.08.23/ “Financial Times” сонинд нийтлүүлсэн бичвэр дээрээ “Эдийн засгийн D Day-ийн үүр цайж, дайсандаа өгсөн хамгийн агуу санхүүгийн довтолгоог өгөх болно” гэжээ.
Вашингтон, Техран нар хоёрдугаар сарын 28-наас хойш хоёр ч удаа гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч гэрээ нь нуран унаж, нөхцөл байдал хурцадсан. Талууд хамгийн сүүлд гарын үсэг зурсан харилцан ойлголцлын бичгийн хэлэлцэх нэмэлт хугацаа өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2026.08.17/ дууссан юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.