Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британи Украинд пуужингийн нууц технологи өгөхөө мэдэгджээ

Даваа гарагт /2026.08.24/ Украины тусгаар тогтнолын өдрөөр барууны удирдагчид Киевт цугларч, дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн юм. Баярын арга хэмжээний үеэр Их Британи болон Франц Украинд үзүүлдэг зэвсгийн дэмжлэгээ сайжруулна гэжээ. Тодруулбал Их Британи SCALP нэртэй пуужингийн нууц технологийг Украинд өгөх болсон байна. SCALP пуужинг Их Британи, Франц хоёр хамтран бүтээсэн юм. Тус пуужинг Их Британид Storm Shadow гэж нэрлэдэг.

Парис, Киевийн албан тушаалтнууд Их Британид SCALP-ийн үйлдвэр байгуулж, Украинаар ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Их Британийн тал бүтээсэн технологио өгч буй нь тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тус болно.

Тус пуужинг Европын “MBDA” компани үйлдвэрдэг байна. SCALP нь 550 км-ын тусгалтай, 400 кг өндөр тэсрэх чадвартай бодис тээвэрлэх хүчин чадалтай юм. “CSIS” мэдээлснээр пуужин хөөрснийхөө дараа дотоод болон гадаад навигацийн систем ашиглан цаг агаарын бүх нөхцөлд байгаа өндөр нарийвчлалтай онодог байна.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БАРУУНЫ КОЛОНЧЛОГЧ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИД УКРАЙНЫ АЛИАЛАГЧИЙГ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ШИГ АШИГЛАЖ БАЙНА ДАА

Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж
Reply to  Зочин

Зеленский дэлхийн цуутай том улс төрж болж хүн төрлөхтөний түүхэнд үлдэх байх аа. Даанч гайхамшигтай бодлого боловсоруулж хэрэгжүүлж байна шүү.Еврей суу заль гэдэг энэ дээ.

Олзвой
Олзвой
Reply to  Зочин

Уйлаад л бичээд байн уу..? Орос тролл ооо.. уйл уйл

Зочин
Зочин
Reply to  Зочин

Битгий хуц орос боов хөхөгчөө. 3 хоногт эзжлнэ гээд өнөөг хүрсэн ах нартаа хэл

Холбоотой мэдээ

Back to top button