COP-ыг ойлгох нь: 1992 онд Рио де Жанейро хотноо сууриа тавьж, 1995 онд СОР1 хурал болжээ

Өнөөдөр дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар жил бүр цугладаг СОР хурал олон улсын хамгийн том, анхаарал татсан дипломат үйл явдлуудын нэг болоод буй.
Төрийн тэргүүнүүд, засгийн газрын төлөөлөгчид, эрдэмтэд, бизнесийнхэн, байгаль орчны байгууллагууд нэг дор цуглаж, хүлэмжийн хийн ялгарлыг хэрхэн бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн даван туулах, хөгжиж буй орнуудад ямар хэмжээний санхүүжилт олгох зэрэг асуудлаар хуралдаж, хэлэлцдэг билээ.
Гэхдээ COP анхнаасаа ийм том хэмжээний уулзалт байсангүй.
Өнөөдрийн COP-ын үндэс 1992 онд тавигдаж, анхны COP ердөө гурван жилийн дараа буюу 1995 онд Германы Берлин хотод зохион байгуулагдсан түүхтэй.
COP яагаад хэрэгтэй болсон бэ
Уур амьсгалын өөрчлөлт бол нэг улсын хилээр хязгаарлагддаг асуудал биш.
Нэг улсын үйлдвэрээс ялгарсан нүүрсхүчлийн хий дэлхийн агаар мандалд тархана. Нэг улсын нүүрс, нефть, хий шатааснаас үүссэн ялгарал дэлхийн дулааралд нөлөөлнө. Үүний үр дагавар нь харин өөр тивд ган, үер, халалт, цөлжилт, цэвдэг хайлах хэлбэрээр илэрч болно.
Тиймээс улс орнууд дан дангаараа биш, нэг ширээний ард сууж, нийтлэг дүрэм тохиролцох шаардлагатай болсон юм.
Энэ санаа 1990-ээд оны эхээр НҮБ-ын түвшинд эрчимтэй яригдаж эхэлсэн. Улмаар улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын хэмжээний суурь гэрээ байгуулах хэлэлцээг эхлүүлжээ.
1992 онд COP-ын эхлэл тавигдсан бөгөөд Бразилийн Рио де Жанейро хотод НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн бага хурал, өөрөөр хэлбэл “Дэлхийн дээд хэмжээний уулзалт” болсон. Энэ хурлын өмнө НҮБ-ын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн тухай олон улсын гэрээг боловсруулах хэлэлцээ аль хэдийн явагдаж байв.
Үүний үр дүнд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц буюу UNFCCC бий болсон. Конвенцыг НҮБ 1992 оны тавдугаар сарын 9-нд баталж, зургаадугаар сард Рио де Жанейрод болсон хурлаар улс орнууд гарын үсэг зурах боломжтой болгож байжээ. Энэ конвенц бол өнөөдрийн COP-ын төрсний гэрчилгээ гэж хэлж болно.
Гэхдээ нэг чухал ялгаа бий нь, 1992 онд COP хурал зохион байгуулагдаагүй. Харин COP-ыг зохион байгуулах эрх зүйн үндэс болсон UNFCCC байгуулагдсан. 1994 онд конвенц хүчин төгөлдөр болов. Олон улсын гэрээ батлагдсан даруйдаа хэрэгждэггүй бөгөөд тодорхой тооны улс орон соёрхон баталж, гэрээнд заасан нөхцөл биелсний дараа хүчин төгөлдөр болдог.
UNFCCC 1994 оны 3 дугаар сарын 21-нд хүчин төгөлдөр болж, конвенц албан ёсоор хэрэгжиж эхэлжээ. Ийн 1995 оны 3-р сард Герман Улсын Берлин хотноо СОР1 хурлыг зохион явуулсан байдаг.
COP гэдэг нь Conference of the Parties, монголоор “Талуудын бага хурал” гэсэн утгатай. “Талууд” гэдэг нь UNFCCC-д нэгдэн орсон улс, бүс нутгийн эдийн засгийн байгууллагуудыг хэлнэ. Өөрөөр хэлбэл COP гэдэг нь зүгээр нэг уур амьсгалын тухай эрдэм шинжилгээний хурал биш. Энэ бол олон улсын гэрээнд нэгдсэн талууд тухайн гэрээний хэрэгжилтийг хэлэлцэж, дараагийн шийдвэрүүдийг хамтран гаргадаг албан ёсны механизм юм.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1992 онд суурь нь тавигдаж, 1995 онд анхны COP болсон гэдгийг мэдэхгүй хүн олон байх. COP гэдэг зүгээр нэг хурал биш, улс орнууд бодит шийдвэр гаргах механизм юм
1992 онд Рио дээр гэрээний үндэс тавигдаад 1995 онд Берлинд COP1 хуралдсан түүхтэй юм байна. Өнөөдөр ийм том дипломат уулзалт болтлоо өргөжсөн нь асуудал ямар ноцтой болсныг харуулж байна
COP гэж нэрийг нь сонсоод байхаас яг ямар учиртайг нь мэддэггүй байсан. Уншихад олон улсын гэрээний хэрэгжилтийг хэлэлцэж, дараагийн шийдвэрүүдийг гаргадаг албан ёсны механизм гэдэг нь илүү ойлгомжтой болж байна
1992 он бол эхлэл, 1994 онд конвенц хүчин төгөлдөр болж, 1995 онд COP1 болсон гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй юм байна. Ийм түүхийг энгийнээр тайлбарласан мэдээлэл хэрэгтэй байдаг шүү
COP бол зураг авахуулж, гоё үг хэлээд тарах уулзалт биш. Улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар үүрэг хүлээх, санхүүжилтээ яаж шийдэх зэрэг бодит асуудлыг ярьдаг газар гэдгийг сайн ойлгох хэрэгтэй
Дэлхийн дулаарал, ган, үер, цөлжилт гээд нэг улсын хилээр тогтохгүй асуудлууд ихэссэн үед ийм олон улсын хамтын ажиллагаа зайлшгүй хэрэгтэй. COP-ын цаадах учир шалтгааныг ингэж тайлбарласан нь зөв
COP gej yagaad chuhal yum be gedgiig ene medeellees arai todorhoi oilgolo. Uur amisgal neg ulsiin asuudal bish uchraas hamtarch shiideh ni zuv yum baina
UNFCCC gej yu ve gedgiig sain meddeggui yavjee. 1992 ond baiguulagdsan ene konventsi l unuugiin COP uulzaltiin erh zuin suuri bolson yum baina
Uur amisgalin uurchlultiig neg uls gantsaaraa shiideh bolomjgui gedeg ni oilgomjtoi. Neg gazart garsan yalgaral delhiin uur gazart nuluulj baidag uchraas olon uls hamtarch ajillah shaardlagatai
COP-ын цаана олон жилийн дипломат хэлэлцээ, олон улсын гэрээ явж ирсэн юм байна. Зүгээр л жил бүр зохион байгуулдаг арга хэмжээ биш гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй
1995 ond Berlin-d anhnii COP bolj baisan geheer odoo hurtel heden arvan jil ungursun baina. Gehdee asuudal bagasaagui harin ch bur tomorson ni anhaarah zuil
UNFCCC huchin tugulder bolson daraa jil ni COP1 zohion baiguulagdsan gedeg ni sonirholtoi yum. Odoo COP17 hurtel urgeljilsen ni ene mechanism her tomorsniig haruulj baina
COP гэдэг нэрийг байнга сонсдог ч яг утгыг нь мэддэггүй хүн олон байх. “Талуудын бага хурал” гэдэг нь олон улсын гэрээнд нэгдсэн талуудын албан ёсны уулзалт юм байна
Uur amisgal bol baigal orchnii asuudal gej harahaar heterhii baga oilgolt yum baina. Ediin zasag, sanhuujilt, diplomati bugd holbogdson tom asuudal boljee
1992 онд Рио-д эхэлсэн зүйл 1995 онд Берлинд анхны COP болж үргэлжилсэн байна. Өнөөдөр Монгол Улс COP17-г зохион байгуулж байгаа нь бидэнд ч бас хариуцлага, боломж хоёрыг зэрэг өгч байна
COP-iig erdem shinjilgeenii hural gej boddog baisan. Getel uls ornuud gereenii heregjiltee yarij, daraagiin shiidveree hamt gargadag alban yosnii mechanism yum baina