Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашиг энэ жилийн хамгийн сул өсөлтөө үзүүлэв

БНХАУ аж үйлдвэрийн салбарын ашиг долоодугаар сард энэ оны хамгийн сул өсөлтийг үзүүллээ. Аж үйлдвэрийн компаниудын ашиг өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өссөн ч энэ оны хамгийн сул үзүүлэлт болсон байна. Эдийн засгийн өсөлт саарч, дотоодын эрэлт сул байгаа нь үүнд нөлөөлжээ.

Хятадын Үндэсний статистикийн хороо пүрэв гарагт /2026.08.27/ мэдээлснээр энэ жилийн эхний долоон сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын ашиг өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар өссөн байна. Оны эхний хагаст ашиг 18.7 хувиар өсөж байснаас харвал аж үйлдвэрийн салбарын ашиг хоёрдугаар хагаст саарав.

Гэхдээ аж үйлдвэрийн компаниудын ашигт ажиллагаа мэдэгдэхүйц сайжирч байна. Өнгөрсөн жил ашигт ажиллагаа бараг өсөөгүй бол энэ онд хоёр оронтой хувиар нэмэгджээ. Үүнд хиймэл оюуны салбарын өсөлт голлон нөлөөлсөн байна. БНХАУ нь хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд шаардлагатай цахилгаан эд ангийн томоохон нийлүүлэгч юм.

Хиймэл оюун ухааны салбарын үр дүнд Хятадын чипийн салбарын ашиг эхний долоон сард өмнөх оны мөн үеэс 18.5 хувиар өссөн байна. Чип үйлдвэрлэлийн ашгийн өсөлт цахилгаан барааны салбарын нийт ашгийн өсөлтийн 80 гаруй хувийг бүрдүүлжээ.

Түүхий эд үйлдвэрлэгчдийн энэ жилийн эхний долоон сард өмнөх оны мөн үеэс 55.2 хувиар өссөн байна. Газрын тос боловсруулах салбар мөн хугацаанд ашигтай ажиллажээ. Ойрх Дорнодын нийлүүлэлт тасалдсанаар газрын тосны үнэ өсөж, нефтийн гаралтай химийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь үүнд нөлөөлжээ.

“Economist Intelligence Unit”-ийн ахлах эдийн засагч Шу Тяньчэнь Хятадын Үндэсний статистикийн хороо гаргасан мэдээллийн талаар “Ашгийн өсөлт удааширсан гол шалтгаан нь үл хөдлөх хөрөнгө болон дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой. Үүнийг ган, цементийн үйлдвэрлэлийн ашиг буурснаас харж болно” гэж хэлжээ.

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын эдийн засгийн өсөлт саарсан үзүүлэлттэй гарсан. Тодруулбал өсөлтийн хурд сүүлийн гурван жил гаруйн хугацаанд байгаагүй доод түвшинд хүрчээ.

Эдийн засагчдын үзэж буйгаар Хятадын эрх баригчид компаниудын ашигт ажиллагааг тогтворжуулахын тулд салбаруудад чиглэсэн дэмжлэгээ нэмэгдүүлэх төлөвтэй байгаа юм.

“Julius Baer” банкны эдийн засагч Софи Альтерматт хэлэхдээ, бодлогын дэмжлэг үзүүлэхээр төсөвлөсөн нөөцөө ашиглах арга хэмжээ ойрын саруудад эрчимжих төлөвтэй байна гэжээ. Эдийн засгийн өсөлт илүү удааширвал нэмэлт дэмжлэгийн арга хэмжээ авч магадгүй гэж тэр хэлсэн байна.

Гэхдээ богино хугацаандаа эдийн засгийн өсөлт хүчтэй сэргэх төлөв бага байна. Учир нь үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал үргэлжилж, иргэдийн хэрэглээний сул хэвээр байгаа юм.

Эх сурвалж: CNBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button