Экологийн цагдаагийн дарга Б.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Энэ хавар буюу 4-р сард Экологийн цагдаагийн даргад Б.Оюутболдыг Гэмт хэрэг, зөрчил шалгах албаны даргын үүрэгт ажлаас нь дэвшүүлэн томилсон.
Г.Занданшатарын Засгийн газрын үед ЦЕГ-ын дарга Ж.Болдын тушаалаар ийн түүнийг дэвшүүлэхдээ оронд нь Экологийн цагдаагийн даргаар ажиллаж байсан Ц.Амгалан-Энхийг зөрүүлж Б.Оюутболдын албан тушаалд сэлгэж байв.
Үүнээс өмнө, 2024 оны 3-р сард Б.Оюутболдыг Тээврийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байхад нь тухайн үед ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаяр ажиллаж байхдаа түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ сошиалд өрнөсөн Х.Нямбаатар, Б.Энхбаяр нарын маргаан дунд шидэгдэж, улмаар Г.Занданшатарыг ЕС байх үед ЦЕГ-ын даргад хүртэл нэр нь яригдаж байсан Б.Оюутболд ийн үүрэгт ажлаасаа буусан удаатай.
Харин энэ удаад түүнийг ХЗДХ-ийн сайд Ц.Амарсайхан үүрэгдсэний дагуу, ЦЕГ-ын дарга Ж.Болдын тушаалаар Экологийн цагдаагийн албаны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Учир нь ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өчигдөр яаман дээрээ ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Хошууч Генерал Ж.Болд, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, Бригадын Генерал Ж.Батбаатар нарт Хууль бус алт олборлолт, Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж, холбогдох арга хэмжээ авч түргэн шуурхай, үр дүнтэй ажиллах үүрэг чиглэлийг өгсөн.
Ингэхдээ “Хууль бусаар ашигт малтмал олборлох тэр дундаа алт олборлолт, байгаль орчны сүйтгэл газар авч, олон нийтийн нүдэн дээр ил тод явагдаж байхад хууль хяналтын байгууллагуудын ажиллагаа сул, хариуцлага тодорхойгүй хэвээр байж болохгүй. Ялангуяа шүүх, прокурор, цагдаа гээд хууль сахиулах байгууллагууд ажлаа хийхгүй байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлж, нийгмийг худал мэдээллээр талцуулдаг байдалд цэг тавих ёстой" гэсэн юм.
Энэ нь “Урьхан”-ы Б.Чинбат нарын алтны уурхай, лицензтэй холбоотой асуудалд нэр холбогдсон цагдаагийн албан тушаалтнуудыг дотоод хяналтаараа шалгах тухай.
Дээрх асуудалд, нэр холбогдсон этгээдүүд нь Туул голын хамгаалалтын ай сав газарт олборлолт хийж, байгаль орчинд хохирол учруулсан зэрэг асуудал ч мөн бий учир ийн Б.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн аж. Гол үндэслэл нь "Хууль бус алт олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хариуцлагагүй хандсан" гэжээ.
Түүнчлэн дээрх асуудлуудыг 14 хоногийн дотор бүх талаас нь шалгаж, улмаар үр дүнг нь олон нийтэд танилцуулахыг ЦЕГ-ын дарга Ж.Болдод сайд нь үүрэгдэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага өөрөө ажлаа сул хийж байвал ингэж хариуцлага тооцохоос өөр аргагүй
Baigal orchnii esreg gemt heregtei temtseh baiguullaga ajlaa sul hiij baival hariutslaga tootsoh ni zuv shuu
Алт хууль бусаар олборлож, байгаль сүйтгэж байхад хариуцсан байгууллагын дарга нь хариуцлага хүлээж байгаа нь зөв алхам
БОЛД ГЭЖ АЛИА САЛБАДАЙ
14 honogiin shalgalt ni unen bodit ur dun gargaj, ard ni baigaa holboos suljeeg ni ch bas ilruuleesei
Алтны асуудал дээр том жижиг гэж ялгалгүй шалгаж чадвал энэ удаагийн шийдвэр утгатай болно
Baigal suitgeed duussanii daraa bish, umnu ni arga hemjee avah yostoi baiguullaga ni tsagdaa shuu dee
Хууль бус олборлолтыг зогсооно гэдэг ганц даргыг солихоос илүү том ажил, хэн хэнтэй холбоотойг нь ил тод болгох хэрэгтэй
Tsagdaa uursduu ner holbogdson asuudlaa dotoод hyanaltaar shalgana geheer harat bus shalgalt heregtei yum shig sanagdaj bn
Байгаль хамгаална гэж байгуулсан алба нь байгаль сүйтгэж байгаа хүмүүсийг зогсоож чадахгүй бол бүтэц нь өөрөө ямар хэрэгтэй юм
Hariutslaga tootsoh ni zuv, gehdee gants darga solihood asuudal shiidegdehgui. Tsaana ni baigaa systemee bas tseverleh heregtei
Hariutslaga tootsoh ni zuv, gehdee gants darga solihood asuudal shiidegdehgui. Tsaana ni baigaa systemee bas tseverleh heregtei
Одоо хамгийн чухал нь шалгалтын дүнг олон нийтэд нууж хаалгүй танилцуулах. Хэн буруутай нь тодорхой болох ёстой
Alban tushaal devshuuleed udaagui baihad butsaad chuluulugdson ni dotood hariutslagiin asuudal baigaag haruulj bn
Darga soligdloo geed baigal hamgaalagдахgui. Huuli zurchsun uurhai, license, ard ni baigaa humuusiig hurtel shalgah heregtei
Хариуцлагагүй ажилласан бол албан тушаал харгалзахгүй хариуцлага хүлээдэг зарчим тогтох нь зөв
ZUWUUU
Зөв шийдвэр байна.
Маш их хөрөнгөжсөн хүн дээ....
Манай хууль хяналтынхан гэж дээр дооргүй л баяжих сонирхол нь давамгайлсан нөхдүүд Оросын олон ангит Шеф гээд киног үзэхэд манайхны дүр төрх тэр чигээрээ л гарна штээ
Нүд нь мөнгө болсон цагдаа нараас хохирлыг төлүүлдэг болгох хэрэгтэй
Дараагийнх нь хулгайндаа марш
Монгол ч сонин шүү, өөрөө алтны үйлдвэртэй хүн Экологийн цагдаагийн дарга гэнэ үү ккк
Ха ха цагдаагийн хурандаа нарт хууль хамаардаг юмуу. Хууль бус аргаар их л хөрөнгөжсөн луйварчид юм биш үү
Хангалттайл албан тушаалуудаар тоголжээ.Ёстой алиа сабадай юм байна.
овоо туусан биз
Төв аймгийнхан ч бас мундаг юм байна билээ
Монгол улсын хууль сахиулах байгуулагууд ер нь дампуу бн шүү!! Аргагүй дээ дээр нь төр засаг нь мафиууд байхад!!
За экологийн цагдаагийн даргаа ажиллаж чадаагүй гэдэг шалтгаанаар ажлаас нь халчихаар энэ алба ажлаа хийж чадаагүй гэсэн үг. Тэгэхээр хууль бус алт олборлолтоос эхлээд байгаль орчны сүйтгэл, нөхөн сэргээлт, усны бохирдол, хууль бус лиценз, түүнтэй холбоотой дээрэм, хулгай, луйвар, гүжирдлэг, гүтгэлэг, байгалийн үзэсгэлэнт газар, малчид, уул уурхайнхны хоорондох маргаан, цаашлаад шонхор шувуу, уран гээд асуудлуудад цагдаа өөрсдөө оролцоотойгоо харуулж байна гэсэн үг үү. Жирийн шударга цагдаагийн алба хаагчид их бий. Хулгайч, луйварчин, албан тушаалаа ашиглан амбиц, ашиг сонирхол хөөсөн нөхдүүдээс болж энэ цагдаагийн албаны нэр хүнд мөн ч их унаж байна даа. Иймэрхүү асуудал жирийн нэг цагдаа хэсгийн төлөөлөгчөөс өндөрөөр яригдаж, хийгддэг болохоор хөрөнгөжсөн хурандаа нар гэсэн яриа гарсан байх. Эцэст нь цагдаа, цагдаагаа шалгаж чадах уу? Үр дүн, хариуцлага тооцож чадах уу?
ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАРГАСАН ГЭЖ ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫГ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛЖ ОРОНД ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦАХ-Н ЭРҮҮГИЙН ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ МЭДЭЭЛЭГДЭЖ ТУН УДАЛГҮЙ АХИН ЦАХ-ИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙН АХИН МЭДЭЭЛЭГДСЭН. ЦАХ-Н АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛӨХИЙН ОРОНД БРИГАДЫН ГЕНЕРАЛЬ ЦОЛ ОЛГУУЛСАН НЬ ШУДАРГА ЁС УУ ??? ХУУЛЬ ХҮН БҮРТ ТЭГШ ҮЙЛЧИЛЖ БАЙГАА ЭНЭ ЮМ УУ САЙД, ЦЕГ ДАРГА НАРАА НААД ОЛГУУЛСАН ЦОЛОО ХУРААЛГАЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ АЖЛЫГ ӨӨРСДӨӨСӨӨ ЭХЭЛ. ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ САЙД, ДАРГА ТА ХОЁР ЭС ҮЙЛДЭЛЭЭРЭЭ ХАМТРАН ОРОЛЦОГЧ БОЛЖ БАЙГАА. ДЦ-Т АЛБА ХААГЧ НАРЫН БИЕД ХАЛДСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ГАРХАД МЭДЭЭЛЭЛ ДТОТРООСОО ТАРААСАН ГЭЖ ЦЕГ НЬ АЛБА ХААГЧ НАРАА ШАЛГАЖ ДАРАМТАЛСАН ГЭДЭГ. ИЙМ ХУУЛЬ ЗҮЙН САЙД, ЦЕГ ШУДАРГА УУ? АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ДАРГА ГЭМТ ХЭРЭГ ГАРГАЖ НЭГ АЛБА ХААГЧ НЬ ӨРӨЛ ТАТАТНХАЙ, НЭГ АЛБА ХААГЧ НЬ ГЭМТ ХЭРЭГ ТЭН БОЛЖ ШҮҮХЭЭС ЯЛ АВААД БАЙХАД НЬ ЦОЛ АХИУЛЖ ШАГНУУЛЖ БАЙГАА ХУУЛЬ ЗҮЙН САЙД ШУДАРГ УУ? ХЗ САЙД , ЦЕГ ДАРГА НАР ЭХЛЭЭД ЭНЭ АСУУДАЛАА ШИЙДЭ НААД ОЛГУУЛСАН ЦОЛОО ХУРААЛГАЖ ТЭР ДАРГАДАА ХАРИУЦЛАГ ТООЦООД ДАРАА НЬ ШАЛГАГДАЖ БАЙГАА МЭДЭЭЛЭЛДЭЭ ШИЙД ГАРГАХ НЬ ШУДАРГА БАЙХАА.

Оюутболд хаа очсон газар бүрээ өөд нь татдаг, ажлын сайн гүйцэтгэлтэй залуу. Занданшатарын хүн гэж Баянхонгорын хүн бүрийг хавчих болжээ.
ZANDANBALAI OOROOO IIM L BAISAN SHUUDEEE