Үйл явдал: Өнөөдөр СОР17 хурал Улаанбаатар хотноо өндөрлөнө
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17) Улаанбаатар хотноо өндөрлөнө.
11:00 цагт: РЦНК-аас уламжлал болгон зохион байгуулдаг зуны аялал, сургалтын хөтөлбөрийн үр дүн, оролцогчдын туршлага, онцлох үйл явдлыг танилцуулах хэвлэлийн хурал РЦНК-ийн байранд болно.
18:00 цагт: Урлагийн гавъяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст II” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт “HUE арт” галерейд болно.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Ц.Мядагмаагийн “Сэтгэлийн өнгө-3” үзэсгэлэн МУЭ-ийн “Арт галерей”-д энэ сарын 28-ныг хүртэл гарна.
-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна.
-СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл “Норпэй арт” галерейд гарч байна.
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн 10 дугаар сарын 20-ныг хүртэлБайгалийн шинжлэх ухааны үндэсний музейд гарна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.