Ерөнхийлөгчийн зорьсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын өмнөх Токаевын мэдэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Кыргызстан улсын Бишкек хотноо газарджээ. Түүнийг олон улсын “Манас” нисэх онгоцны буудалд Кыргызстан улсын Сайд нарын танхимын дарга Адылбек Касымалиев угтан авсан байна.
Тус улсад 2026 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болох бөгөөд Монгол Улс ажиглагчаар оролцох юм. Мөн Монгол Улсын төрийн тэргүүн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоос гадна Нүүдэлчдийн дэлхийн VI наадмын нээлтийн ёслолд оролцоно.
Энэхүү дээд хэмжээний уулзалтын өмнө Казахстан улсын ерөнхийлөгч Касым Жомарт Токаев болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар тус тусын мэдэгдлийг хэвлэлүүдээр дамжуулан хийсэн нь дэлхий нийтийг анхаарлыг татсан юм.
Тухайлбал, Токаев Бишкек рүү ШХАБ-ын уулзалтыг зорихынхоо өмнө "Томоохон улсууд бие биедээ итгэхээ больж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэлхийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахаа больсон" хэмээсэн юм. Түүнчлэн бүс нутгийн олон улсын байгууллагууд болон хөгжиж буй улс орнуудын үүрэг нэмэгдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Токаев уг мэдэгдлийнхээ өмнө ч Орос-Украины хоорондох дайны мөн чанар нь олон хүний хувьд, тэр дундаа Казахстаны хувьд ч бүрэн тодорхой бус гэдгийг мэдэгдэж, мөргөлдөөнийг түр царцааж, хэлэлцээний замд эргэн орох боломжийг авч үзэхийг санал болгож байв. Харин нөгөө талд Путин “Бид ямар ертөнцөд амьдарч байгаа, мөн яагаад тусгай цэргийн ажиллагаа явуулж байгааг ойлгохын тулд энэ талаар хүүхдүүдэд ярьж өгөх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн.
Бишкек дэх дээд хэмжээний уулзалтад тэд хоёул оролцоно. Харин Владимир Путин энэ үеэр хэд хэдэн улсын төрийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн 7-р сард ОХУ-д Токаев айлчлахдаа дээрх байр суурийг илэрхийлсний хариуд Кремль эсрэг хариу өгсөн юм.
Гэсэн ч түүнийг дахин энэ байр сууриа ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Путинд илэрхийлж магадгүй гэсэн хүлээлт олон улсад бий талаар ажиглагчид хөнджээ.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ШХАБ-д ажиглагчаар оролцохоос илүү Монгол Улс өөрийн гадаад бодлогын байр сууриа тодорхой, тэнцвэртэй илэрхийлж чаддаг байх нь чухал юм шиг санагдлаа
Дайн мөргөлдөөнд аль болох хэлэлцээний замыг сонгох ёстой гэдэг байр суурь бол зөв. Монгол Улс ч энх тайван, яриа хэлэлцээг дэмжсэн байр сууриа хадгалах хэрэгтэй
ШХАБ-д ажиглагчаар оролцохоос илүү Монгол Улс өөрийн гадаад бодлогын байр сууриа тодорхой, тэнцвэртэй илэрхийлж чаддаг байх нь чухал юм шиг санагдлаа
Tokaeviin bair suur n ih bodlogotoi haragdaj bn. Oros Hyatad 2iin dund baigaa ulsuud neg taliig dagah bish uuriin erh ashgaa hamgaalah heregtei
Манай Ерөнхийлөгч энэ уулзалтаар Монголын эрх ашиг, энх тайван, тусгаар тогтнолын байр сууриа тодорхой хэлээсэй. Зүгээр нэг айлчлал болоод өнгөрөөсэй гэж бодохгүй байна
Цаад шоу гар чинь цээжээ төвийлгөж боди үзүүлж яваад л ирнэ, хаалга андуураад орж ирсэн баагий шиг
Tom ulsuud hoorondoo itgeltsdeggui bolson ued Mongol shig jijig uls diplomatiin ur chadvaraa sain ashiglah yostoi. Ene bol zugeer neg zurag avhuulah uulzalt bish
Дайн мөргөлдөөнд аль болох хэлэлцээний замыг сонгох ёстой гэдэг байр суурь бол зөв. Монгол Улс ч энх тайван, яриа хэлэлцээг дэмжсэн байр сууриа хадгалах хэрэгтэй
Дайн мөргөлдөөнд аль болох хэлэлцээний замыг сонгох ёстой гэдэг байр суурь бол зөв. Монгол Улс ч энх тайван, яриа хэлэлцээг дэмжсэн байр сууриа хадгалах хэрэгтэй
Mongol uls ajiglagch baihdaa yu helj chadah ve gedeg n uuruu sonirholtoi. Gadnii bodlogo gedeg zugeer neg nair naadam bish, ulsiin erh ashigtai shuud holbootoi
Путин, Токаев хоёрын байр суурийн ялгаа энэ уулзалтыг сонирхолтой болгож байна. Манай тал дипломат харилцаагаа тэнцвэртэй авч явах чадвараа харуулах хэрэгтэй
Том гүрнүүдийн геополитикийн тоглолтын дунд Монгол Улс аль болох ухаалаг, прагматик бодлого баримтлах нь зөв. Аливаа талцалд хэт автах нь бидэнд ашиггүй
Tokaeviin ug bol zugeer neg medegdel bish baih. NUB iin uureg sularch baigaa talaar helsen n odoo delhiin baidal yamar bolсныг haruulj bn
ШХАБ-ын уулзалтад оролцож байгаа нь өөрөө Монголын хувьд боломж. Гэхдээ боломжийг ашиглахын тулд тодорхой санал, санаачилга, байр суурьтай очих хэрэгтэй
ШХАБ-ын уулзалтад оролцож байгаа нь өөрөө Монголын хувьд боломж. Гэхдээ боломжийг ашиглахын тулд тодорхой санал, санаачилга, байр суурьтай очих хэрэгтэй
Mongol ulsiin gadaad bodlogo dandaa tentsvertei baih yostoi. Oros Hyatad 2toi hursh, busad orontoi ch hariltsaatai uchraas neg tal ruu het heleltseh ni ersdeltei
Орос хэрхэн шалчийж сөнөж байгааг Токаев тодорхой сайн харж бгаа юм бнаа
Дундад Ази бүхлээрээ Оросоос зайгаа барьж эхэллээ л дээ.
Аугаа их Орос орныг КГБ -гийн чезист- фагист Путлер мөхөөлөө…. Ум ма ни бад ми хум аа….
Бусад улсын хараат бус, өөрийн бие даасан эрчим хүчтэй, нефтьтэй, мөн нефтийн бүтээгдэхүүний хараат биш улсын ерөнхийлөгч Казахстаны Токаев мундаг байна, пээдийж чадаж байна ш дээ! Тэгсэн манай ерөнхийлөгч нар гөлөг царайлчихаал гөлөн, гөлөн гээл, хөөрхий чааваас дөө?
Токаевын хэлсэн үг анхаарал татаж байна. Том гүрнүүдийн зөрчил дунд жижиг, дунд орнуудын дуу хоолой улам чухал болж байгаа цаг үе шүү