АНУ долоодугаар сарын сүүлээс хойш анх удаа Иранд цохилт өгчээ
Ням гарагт /2026.08.30/ АНУ-ын зэвсэгт хүчин Ираны Ларак арал дээрх хоёр пуужин хөөргөгч тавцанд агаарын цохилт өгсөн байна. Энэ нь долоодугаар сарын сүүлээс хойш АНУ Иранд цохилт өгсөн анхны тохиолдол болов. Иран үүний хариуд Иордан дахь АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ. “Fox News” агентлагийн сэтгүүлч мэдээлэхдээ АНУ Ираны харвасан бүх пуужинг устгасан гэсэн байна.
Ираны Хувьсгалт гвард мэдээлэхдээ АНУ-аас Ларак аралд өгсөн цохилтын улмаас хэд хэдэн цэрэг, энгийн иргэн амь үрэгдэж, шархадсан гэжээ. Дайны улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолой хаагдсан байгаа. Иран Ормузын хоолойгоор хөлөг онгоцнууд дамжин өнгөрүүлэхгүй байх үед усны тэсрэх бөмбөг байрлуулсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт Ормузын хоолойд тавьсан усны тэсрэх бөмбөгийг бүгдгийг нь цэвэрлэсэн гэсэн байна. Мөн нэмж тэсрэх бөмбөг тавихаар оролдсон Ираны аливаа онгоцыг устгана гэж Трамп анхааруулсан юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.