Тангарагтнууд Дуэйн Дэвисийг Тупакийг хөнөөсөн буруутай гэж үзлээ
Даваа гарагт /2026.08.31/ Лас Вегас хотын шүүх реппер Тупак Шакурыг хөнөөсөн хэрэгт Дуэйн Дэвисийг буруутай гэж үзсэн байна. Дуэйнийг АНУ-ын Кларк тойргийн ерөнхий прокурорын алба аюултай зэвсэг ашиглан хүний амь насанд хүрсэн зүйл ангид буруутгаад байсан юм. Тэгвэл 12 тангарагтны бүрэлдэхүүнтэй шүүх гурван цаг хэлэлцсэний дараа санал нэгтэйгээр түүнийг гэм буруутай гэж үзжээ. Тус зүйл ангийг үйлдсэн гэм буруутай гэж үзвэл бүх насаар хорих ял оноох боломжтой байдаг.
Тангарагтнууд шийдвэрээ гаргасны дараа шүүхийн танхимд байсан хэд хэдэн хүн нулимсаа арчин, прокурорыг тэвэрчээ. Дуэйн тус шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Цагдаа нар Дуэйнийг Тупакийг хөнөөсөн гэж олон жилийн турш сэжиглэж ирсэн ч хангалттай нотлох баримтгүй байжээ. Дуэйн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өөрийнхөө түүхийг ярьж, намтар номоо нийтлүүлсний дараа прокурорууд хэргээ үүсгэсэн аж. Түүний өмгөөлөгч нар түүний хэлсэн зүйлс зүгээр л нэг зоригтой хүний дүр үзүүлэх гэсэн явдал байсан гэх аргументийг шүүхийн өмнө гаргаад байсан юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.