НИЙГЭМНийгэм мэдээ

Б.Чулуудай: Хүүхэд байхад ихэвчлэн аавынхаа нэрийг нуудаг байсан. Одоо ч энэ бүхэн бүрэн дууссангүй

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай өөрийн цахим хуудсаар дамжуулан хүүхэд насандаа туулсан зүйлс хийгээд аавтай холбоотой хардлага, шүүмжлэлийн талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Намайг найман настай байхад аавыг минь бидний нүдэн дээр баривчилж аваад явсан юм. Тэр өдрөөс хойш бараг 40 жил өнгөрчээ. Гэтэл аавыг минь дагасан хараал, гүтгэлэг, доромжлол яг хэвээрээ. Зүгээр л хэн нэгнийг буруутгах хэрэгтэй болсон үед аавын минь нэрийг гаргаж ирж өөрсдийн бухимдал, хорсол, амьдралынхаа бүтэлгүйтлийг түүнд наачихдаг юм билээ" гэжээ.

Мөн тэрбээр,

Аавыг минь “Хувьсгалаа дутуу хийсэн”, “С.Зоригийг алсан”, “Хотын дарга байхдаа "идсэн", гэр хорооллынхныг хохироосон” л гэнэ. Он жил өнгөрөх тусам үг нь солигддог болохоос утга нь ердөө өөрчлөгддөггүй. Хамгийн хэцүү нь, энэ олон үгийн аль алинд нь бодит баримт, нотолгоо нэхээд хэнд ч байдаггүй. Бид ч олон арван жил ингэж хараалгаж, доромжлуулсаар байгаад сүүлдээ бараг дөжирчихсөн.

Гэхдээ хүүхэд насанд үлдсэн зарим зүйлд хүн тийм ч их дөжирдөггүй юм байна. Аавыг минь залуу байхад манай өвөөгийнх рүү бараг өдөр бүр таних, танихгүй хүмүүс утасдана. Эмээг минь гичий нохойгоор дуудан хараана. Аав минь мэдээж ажилгүй болж, ээжийг ч ажлаас нь эвтэйхэн халсан. Харин бид хаа сайгүй аавынхаа нэрээр гадуурхагдана. Хүүхэд байхад аавынхаа нэрийг хэлэх хүртэл заримдаа зориг шаарддаг байлаа. Учир нь, аавынхаа нэрийг хэлсний дараа хүмүүсийн харц хэрхэн өөрчлөгдөж, үг нь яаж ширүүн болж, ямар муухайгаар доромжилж, дээрэлхдэгийг бид багаасаа мэддэг болчихсон байсан юм.

Хамгийн сонин нь тэр үе өнгөрсөн ч энэ бүхэн бүрэн дууссангүй. Нэг удаа хүү минь надаас "Ааваа, та нар өмнө нь юу хийсэн болоод хүмүүс бидэнд ингэж их дургүй байдаг юм бэ" гэж асуусан.Тэр асуултыг сонсоод би хэсэгтээ юу ч хэлж чадаагүй. Бид гурав биш дөрвөн үеэрээ хараалгах тавилантай улс юм байж дээ л гэж дотроо бодоод өнгөрсөн. Бидний тавилан ийм л юм байна гэж эвлэрээд, үгээ залгиад өнгөрдөг үе маань дуусаагүй бололтой.

Би хааяа нэг зүйлийг өөрөөсөө асуудаг юм. Үнэхээр энэ хүмүүс яагаад энэ нийгмээс авахыг хүссэн бүхнээ авчихаад, түүнийгээ үгүйсгэдэг юм бол. Бүхэл бүтэн нийгмийн баян элит болчихсон, ардчиллын буянаар ганзага зөөж баяжаад олны танил болсон хүн хүртэл “Социализм их сайхан байсан” л гэнэ. Ардчиллын хүчээр гаднаа тал дүүрэн малтай, Porter, Bongo өрөөд тавьчихсан, Land 200-гаа дулаан бүтээлгээр бүтээчихсэн мянгат малчин ч ардчиллыг хараана. Аль 1990 он гарангуут гэрээсээ яваад Америкт 30 гаруй жил болчихсон, бараг уугуул шахуу америкжсан монгол ах ч "Орос ах" л гэнэ.

Аав минь уг нь тэдний төлөө л тэмцсэн юм шүү дээ. Тэдний хүүхдийг өөрийнхөө сонголтоор гадаадад амьдарч, сурч боловсрох, ядаж сурч чаддаггүй юмаа гэхэд хар ажил хийх эрхтэй байлгахын төлөө.Тэр аймар том брэндийн хар шилтэй залууг хүссэн шилээ өөрийнхөө мөнгөөр авч, хүссэн машинаа унаж, хүссэнээрээ амьдрах эрхтэй байлгахын төлөө л аав минь 1990 онд анд нөхөдтэйгөө хамт тэмцсэн юм шүү дээ. Тэр үед төрийн эсрэг бослого, хөдөлгөөн гэдэг цаазын ялтай байлаа.

Дэлхий нийт өөрчлөгдөж байхад Монгол бахь байдгаараа, коммунист дарангуйллын тогтолцоондоо үлдсэн бол өнөөдөр та нар аавыг минь ингэж чөлөөтэй харааж, доромжилж ч чадахгүй шүү дээ. Тэр үед үнэндээ хэдхэн даргаа тахин шүтэж тэдний эсрэг үг хэлбэл шоронд суудаг байлаа. Р.Чойном шиг үзэл бодол, үнэн үг бичсэнийхээ төлөө эрх чөлөөгөө хасуулдаг, хувийн өмч, хувийн бизнесийн тухай мөрөөдөх ч боломж байгаагүй юм.

Нэгдлийн хэдэн мал тооллогоор дутахад “Нийгмийн өмч шамшигдуулсан” хэргээр ял сонсдог байлаа. Гадаадад ажиллаж амьдрах нь битгий хэл монгол хүн өөрийн гэсэн пасспортгүй байсан юм. Тэрийгээ тэр орос ахын “дүү” ах нар бүгд л мэдэж байгаа.

Би боддог юм тэр үед аав минь шантарсан бол эсвэл хүний хэл ам үгнээс айсан бол бидэнд юу болох байсан бол. Аав ээж минь ажилтайгаа үлдэх байсан. Бид энд тэнд нүд үзүүрлэгдэж, аавынхаа нэрийг нууж, хүний хараал доромжлолоос айж амьдрахгүй байсан байх. Гэхдээ л аав минь тийм замыг сонгоогүй.

Өөрийнхөө болон гэр бүлийнхээ амар тайван амьдралаас илүү бусдын эрх чөлөөтэй амьдрах боломжийг сонгосон юм шүүдээ. Харин тэр эрх чөлөөгөөр нь амьдарч, тэр эрх чөлөөгөөрөө хөрөнгөжиж, тэр эрх чөлөөгөөрөө дэлхийгээр явж, үр хүүхдээ хүссэн газартаа сургаж, өөрийн өмчтэй, өөрийн сонголттой болсон хүмүүсийн дийлэнх нь өнөөдөр эргээд тэр эрх чөлөөгөө харааж байхыг харахаар өмнөөс нь гомдох юм.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
37 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗА ШААГААД БАЙГААРАЙ ЯМАР Ч БУРУУГҮЙ ГЭНЭ ДЭЭ, ХОТЫН ДАРГА БАЙХДАА ӨГСӨН ГАЗРУУДЫГ НЬ ХАРЧААРАЙ, БАС ӨӨРСДИЙНХ НЬ ХАУС ХААНА БАЙДГИЙГ НЭГ ХАРЧИХ, ЯГ ХЭРЭГТЭЙ БОЛОХООР МАН-ЫГ ХАМГААЛААД ЭСЭРГҮҮЦЭЭД ҮСРЭЭД ГАРААД ИРНЭ, НЯНГАРЫН ЗӨВЛӨХ Ч БОЛЦОН ЯВЖ БАЙХ ШИГ БОЛЬ БОЛЬ

Зочин
Зочин

Ха ха эдний гэр бүл амьдралаас тасарцан бус уу. Ингэж жүжиг тавиад яахав дээ

Зочин
Зочин

Аргагүй дэ зайлуул энэ монгол улсад маш их нүгэл хийсэн хүний үр сад болхоор насаараа нүгэлт эцгийнхээ нэрийг нууж явах хэрэгтэй болж дэ муу гөлөг минь өвөө чинь аавын чинь хийсэн нүглийг мэдээд харамссаар байгаад өнгөрсөн дө зайлуул

Батнягт
Батнягт

Улсын Баатар болсон нь болсон ч шунал нь зогсоогүй Баатар шдээ....
Зориг агсан харин Улсын Баатар болох байсан...
Харамсалтай нь Хамгийн том гэрчдээ Элбэгдорж Баатар өгсөн...

Зочин
Зочин

Хамтдаа Монголын улс төрөөс зайлцгаа !

Зочин
Зочин

Яаж нуудаг юм бол? Өөрөөр овоглоно гэсэн үг үү? Бахархдаггүй гэсэн үг үү? …гээд олон л юм бодогдож байна.

Зочин
Зочин

Аавынхаа муу нэрийг муу талаас нь удам их алдаршуулсан хүн чи өөрөө

Зочин
Зочин

Хадаан гэдэг нөхөр үүнийг бичихэд нилээд юм цохиж дээ.Өөрт хоол болох болтугай.Зарим нэгэн бичээч нар мөнгө л олж байвал юу ч хийхээс буцахгүй шийдсэн гарууд байх юм.Чулуудай ингэж бичиж чадах уу.

Зочин
Зочин

Ардчилал үнэт баялаг боловч эхнээс нь буруу хөгжүүлж хэн хууль бус зүйлийг зориг гаргаж хийнэ тэр хүн баяжсаар одоо баян ядуугийн ялгаа улм хурцдаж ихэнх нь зовж байгаа болохоор хараан зүхэхээс өөр яахаа дээ

Зочин
Зочин

Удамдагсан салга саана эхлэн дээ

Зочинолон жилийн мөрөөдөл биелэлээ олох нь мөн усн
Зочинолон жилийн мөрөөдөл биелэлээ олох нь мөн усн

Үнэн шдээ хэлэх ч үг алгадаа

Зочин
Зочин

Батүүлгэ гэдэг нөхөр угийн бүтэлгүй хүн шүү!!! Хүмүүс зүгээр мөрөөрөө зөв явдаг хүнийг муугаар нь дуудахгүй шүү!!!

Зочин
Зочин

Хуцдаг хулгайч бэ

Зочин
Зочин

Иргэн

Зочин
Зочин

4 үеэр бишдээ бандиа. 7,8с дээш үеэрээ чичлүүлнэ. танай аав болоод чамаас болж бгаа юм. Тавилан юм даа. Та 2 яахав хулгайлсан хулхдсан хөрөнгөөрөө сайн жаргаж ав. Харин үр хойч бол май шүү

Нах яам
Нах яам

Хүзүүгүйтэй нийлээд та нарын үр хүүхэд 9 үеэрээ хараал хүртсэн хүмүүс!!! Тэрийгээ эдэлцгээ!!!

ЗзЗззочиночинз
ЗзЗззочиночинз
Reply to  Нах яам

Батүүл мэдрнл нь муудсан байхаа,дандаа оросыг муулах юм.2 хөршөө муулаад яах вэ дээ.Оросууд хүн чанартай

Зочин
Зочин

Муу юм хийсэн хүн л эцэг эхийнхээ нэрийг нуудаг да. Сайн үйл бүтээж байгаа хүн хэзээ ч эцэг эхээ нуухгүй. Эсвэл эцэг эх нь муу үйл хийдэг хүнийг хүүхэд нь нуух байх да. Ккк эсвэл нээх баян хүний хүүхэд шуналтай эхнэртэй болохгүйн тулд нуудаг байх кккк.

Зочин
Зочин

Яг талбайн өөдөөс харсан барилга, тэдний хойно байгаа 2000мтр2 газар, багшийн дээдийн хажуугийн зам дагасан газрууд гээд танай гэр бүлийн хөрөнгө хаанаас гарсан бэ? Чиний бага дүү бараг эгч хоёр чинь бас чамтай адил тэрбумтан, гадаадаар тэнэсэн хүмүүс байдаг. Зүгээр зах зухаас нь дурдвал ийм байна даа

Д.Хаянхирваа
Д.Хаянхирваа

Муу юмнууд үржихдээ хүртэл хурдан.

Зочин
Зочин

Удам дамжсан даварцан хулгайчид

Enebish.
Enebish.

Тийм шүү.
Ардчиллыг эх орондоо авчирсан хүмүүсийг буруутгах дургүй...
Энэ хүний хэлсэн бүхэн үнэн.

Зочин
Зочин

Хулгайчн хүү хулгайч л бга

иргэн
иргэн

Аргагүй шүү дээ олон муу муухайг хийсэн юм чинь энэ муу хулгайч бас ойрноос гарч ирж улс төржихгээд байна уу муу бэлтрэг

Зочин
Зочин

Миний өвөө ч гэсэн 1935 онд хэлмэгдэж л байлаа. Одоо бол хүмүүс хэлсэн ярьсан бодлогогүй үг хэлнээсээ болж ад үзэгддэг. Улс орны нийтийн эрх ашиг чиний эрх эшгийг хамгаалж байх ёстой. Чиний эрх бусдын эрхээр хязгаарлагдана.

Эрднээ
Эрднээ

Тэгэлгүй яахав. Аав чинь хүүхэд байхын л аймшигийн худалч байсан, одоо зөнгөртчихөж. Чи нөгөө олон өрхийг хохироосоноо юу болгосон бэ. Аав чинь ийм ажилд гаргуу байсан, гэхдээ жижигхэн л дээ

Зочин
Зочин

???????????? Чи ядаж ичиж сураач дээ хохохо. Баянголд… би тэрний хүү байна гээд л хэдэн навсайсан суганы үс дагуулаад явж байдаг л байсан

Зочин
Зочин

Уг нь өвөө чинь мундаг хүн байлаа наад аав гэх хулгайч алуурчин гэж хардагдаад бгаа нөхөртэй бол юу ярихвээ

Ми ми
Ми ми

Ардчилалыг үнэ цэнтэй авчирч чадсан бол өнөөдөр ард түмэн хаан шиг залах байсым даанч ардчлалыг хэдхэн хүн ашиг хонжоо болгосон учраас л ард түмэн үзэн ядаад бгаам шдээ энийг өөрөө мэдсээр байж хүмүүсийн тархийг угааж өрөвдүүлж цаашилбал улс төр рүү орно гэж бодож үүнийг бичжээ дээ.

Шинэ хүү
Шинэ хүү

Монгол улсын баатар ингэж шаахгүй шүү..
Чулуудай гөлөг минь хар тамхи шаагаад хэвтэж байхдаа таарсан лалар минь....
Монголоос зүгээр зайл мэдүү...

Зочин
Зочин

Заа яаасан, сонгууль үнэртээд эхэлсэн үү яасан

Зочин
Зочин

Үр хүүхдэд нь хийсэн гай нь нялзаад эхэлждээ!!!
" ЗӨВ ЯВБАЛ ЗӨӨЛӨН ЗӨӨЛӨН ЗАМБУУЛИН"
ЮУТАЙ ҮНЭН ҮГ вэ!!!

Мөнхөө
Мөнхөө

ард түмнийг ядууруулж, улс орныг ууруудуулж өөрсдөө хага баяжиж бга МАН дарга нартаа үнэн хайртай шүү, яасан нохой ямар эзэндээ янаг гдг билээ, ардчиллын хэдийг л мэрээд дайраад доромжлоод бна, ард түмнийг яргалагч МАН хэдэн дарга нартаа хайртай янаг гэж ккк

Зочин 1990
Зочин 1990

Энэ улсад маш их нүгэл хийсэн одоо ч үзэл бодол нь хар л даа. Монголын эсрэг суртал ухуулга хийж байна. Эбы энэ 2 ардчиллын утга учрыг алдагдуулсан зөв хүнээ нухчихсан үйлийн үр хаяг андуурдаггүй эдний хийсэн нүгэлийг үр удам нь есөн үеэрээ тамд тарчилж...

zochin
zochin

ehlel n zov bolovch togsgold n seterhii zuu. zarj uzeegui tanai ger bul yaj bayjsanaa. tailbarla duu. odoo. bol tasarsan terbumtanguud bolson biz de zalilan luivraar olon ail oroh orongui bolloo

Зочин
Зочин

Чулуудай Туркийн компанийг аавынхаа нэрийг барьж хуурч хороолол барина гэж баахан мөнгө хуссан гээд шуугиад байсандаа

Зочин
Зочин

Монгол улсын баатар гэж ямар хүнийг хэлдэг юм?шалгуур байх ёстой биздээ?надад баатар цол өгнө гэвэл би ичээд авах ч үгүй

Back to top button