Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский: Украины дронууд ОХУ-ын агаарын орон зайг үр дүнтэйгээр хаасан

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мягмар гарагт /2026.09.01/ хэлэхдээ зэвсэгт хүчнийх нь нисгэж буй дронууд ОХУ-ын агаарын орон зайг аюултай болгож, үр дүнтэйгээр хаасан гэжээ. Тэрбээр шөнө бүр хийдэг мэдэгдэлдээ “Өнөөдөр бид ОХУ-ын агаарын орон зайг хэрэглэдэг бүх агаарын тээврийн компани болон даатгалын байгууллагуудад анхааруулга өгмөөр байна. Мөн ОХУ-ын агаарын орон зайг хэрэглэдэг хүн болгонд хэлье. ОХУ-ын агаарын орон зай улам бүр аюултай болсоор байгаа” гэсэн юм.

Иргэний агаарын тээврийн салбарт Украин ямар нэгэн аюул заналхийлэхгүй ч гэсэн ОХУ-ын тэнгэрт дронууд нисэж байх учир зохих ёсоор анхааруулга өгөх хэрэгтэй гэж Зеленский хэлжээ. Мөн тэрбээр “ОХУ-ын эрх баригчид албан ёсоор зарлахгүй байгаа ч гэсэн ОХУ-ын агаарын орон зай үр дүнтэйгээр хаагдана. ОХУ-ын эхлүүлсэн дайн одоо агаарын орон зайг нь хаалаа” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Ноолин үсрэх нь ойртсон хуцажил байг

АРД
АРД

Эргүү өмхий хохол улс орноо самарч дууслаа. Зүгээр огцроод зайлаад өгөөч.

Зочин
Зочин

сайн бна

Дэл
Дэл

Одоо дайнаа зогсоож тохиролцож чадахгүй бол Украйн дуусна шүү

Иргэн
Иргэн

Орос Украин аль аль адилхан Азиуд тэр дундаа Монголчуудыг дорд үзэж дээрэнгүй ханддаг новшнууд. Алалцаж байвал байвал таарна. Харин иргэний нисэх орон зайд халдана гэж заналхийлж байгаа нь хэр хэмжээнээс давсан асуудал шүү.

Зочин
Зочин

БАРУУНЫ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН, КОЛОНЧЛОГЧДЫН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛСОН КОМЕДИАН БАРУУНЫХНЫ БОХИР МӨНГИЙГ УКРАЙНЫ ГАЗАР НУТГААР УГААЖ БАЙНА ДААА.. МУУ НАЦИСТЫГ ЦӨМДЧИХДӨГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА...

Холбоотой мэдээ

Back to top button