Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглан Украинд туслахыг Бельги дахин эсэргүүцлээ

Европын холбоо ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглан Украинд туслахыг Бельги дахин хүчтэй эсэргүүцэв. Украины дайн эхэлсний дараа барууны орнууд ОХУ-ын төв банкны хөрөнгийг царцаасан. Европын холбоо нийтдээ 210 тэрбум еврогийн хөрөнгө царцаасны ихэнх нь Бельгид төвтэй “Euroclear”-ийн дансанд байгаа юм.

Тэгвэл мягмар гарагт /2026.09.01/ Европын холбооны гадаад хэргийн сайд нар албан бус уулзалт хийхдээ ОХУ-ын царцаасан хөрөнгийн талаар ярилцжээ. Уулзалтын үеэр Швед, Нидерланд, Испани болон Польшийн гадаад хэргийн сайд нар хөрөнгийг ашиглахыг дэмжсэн байна. Мөн Балтийн орнууд уг санааг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Харин Бельгийн Гадаад хэргийн сайд Максим Превот хэлэхдээ “Өнгөрсөн жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй Бельгийн байр суурийг би давтан илэрхийлсэн. Эсэргүүцэх болсон шалтгаан цаг хугацааны явцад гэнэт өөрчлөгдөөгүй. Царцаасан хөрөнгийг хураан авах процесстой адил байдлаар ашиглах нь маш их эрсдэл дагуулна” гэсэн байна.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зулаа
Зулаа

Тэр Украинд үзүүлэх тусламж нь зэр зэвсэг болж очих байх даа! Эднүүс хүний мөнгөөр өөрсдөө зэвсэг хийж өөрсдийгөө санхүүжүүлээд тэгээд буцаагаад тусламж нэрээр өгөх гээд улайраад байна уу үгүй юу! Энэ дайн хурдан дуусах нь бүх нийтийн асуудал гэдгийг ойлгохгүй улам л хөөрөгдөөд байна!

Зочин
Зочин

AIMHAI SHAARNUUD YUM . HULMASUUUDAAS AINA GJ BDAG YUM BJEEE. YAMAR UHER MONGOLCHUUD BISH DEEE

Холбоотой мэдээ

Back to top button