НИЙГЭМНийгэм мэдээ

Э.Лувсанцэрэн: Тоглолт хийгээд "шатсан" ч хамаагүй. Өөрийгөө баталж харуулмаар байна

"Завгүй", "Гарагийн өдөр сайхан байна" зэрэг уран бүтээл нь олонд танигдсан жүжигчин, дуучин "Лууяа" буюу Э.Лувсанцэрэнтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр энэ сарын 25-нд анхны бие даасан "Завгүй" тоглолтоо Аса Аренад хийх гэж буй юм.

-Удахгүй анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Яагаад тоглолт хийх болов?

-Би урлагт 10 гаруй жил сайнтай, муутай л явж. Өмнө нь хүмүүс тоглолт хий гэдэг л байсан. Уран бүтээлч хүн, урлагийн "тогоо"-нд хэдэн жил явсных өөрийгөө баталж харуулахыг хүссэн. Бөхчүүд цолоо батална гэдэг шиг.

-Таныг бие даасан тоглолт хийнэ гэдгийг хүмүүс мэдээд сайнтай, муутай хүлээж авсан. "Энэ одоо тоглолт хийх болсон юм уу" гэх шүүмжлэл байсан. Хүн үзэхгүй "шатах" болов уу гэсэн айдас байсан уу. Одоогоор тасалбар хэдэн хувьтай борлуулагдсан байна?

-Тасалбар бол 20-30 хувьтай борлуулагдсан. Тоглолт болоход 20 гаруй өдөр байна. Анх тоглолтоо хийе гэж шийдэхэд бага зэргийн айдас байсан. Хүмүүс өөр, өөрсдийнхөө тархиар хүлээж авсан байна лээ. Шүүмжлэл бол байх хэрэгтэй. Гэхдээ миний тухай юу ч мэдэхгүй байж шүүмжлэх нь утгагүй. Мэддэг зүйлээ шүүмжлэх нь эрүүл шүү дээ. Гэхдээ муугаасаа сайн нь их хорвоо юм байна гэдгийг би ойлгосон. Хүмүүс тоглолт хийгээд "аймар" их мөнгө олдог гэж боддог. Үнэн хэрэгтээ тийм зүйл болдоггүй. Би мөнгө олох гэж тоглолт хийхгүй.

-Бид нар завгүй л байх ёстой юм байна-

-Тоглолт хийх болсон нь уран бүтээлч хүний амбиц, хүсэл мөрөөдөл байсан гэж ойлголоо. Тоглолтоороо дамжуулж хүмүүст хүргэхийг зорьж буй санаа, агуулга нь юу юм?

-Миний зорьж, бодож буй бяцхан зүйлийг хүмүүс ойлгоосой гэж бодож байгаа. Санаа гэвэл олон зүйл бий. Тоглолтын нэрээс эхэлнэ. "Завгүй" гээд. Бид нар завгүй л байх ёстой юм байна. Хөдөлмөрлөх, хичээх, тууштай зүтгэх гэх мэт. Дараагаар нь Монгол хүн. Үндэсний дээл хувцсаа өмсөх хэрэгтэй гэдэг шиг. Анзаарсан бол би клип бүртээ ач холбогдол өгч үндэсний хувцсаа орчин үетэй хослуулж өмсдөг. Энэ нь үндэсний хувцсаа авч үлдэхэд бага ч атугай хувь нэмэр болох юм болов уу.

-Би түрээс хямд Аса аренагаас өөр газар тоглолтоо хийж болох л байсан. Гэхдээ миний бодсон төсөөлсөн зүйл арай өөр байсан учраас санхүүгийн эрсдэлийг тоолгүйгээр зүтгэсэн. Хөгжмийн гоё хэмнэл, гэрэл, тайзыг үзэгчдэдээ мэдрүүлнэ. Гэрэлтдэг тасалбар, нэгэн хэвийн дуулалт бус өвөрмөц тайзны шийдэл, бүжигчид гэх мэт гэнэтийн бэлгүүд олон байгаа.

-10 гаруй жил урлагт явжээ, та. Таныг хүмүүс "өөрийн гэсэн дуу байхгүй. Бусдын дууг ковер хийж дуулдаг" гэх мэтээр шүүмжилдэг. Энэ шүүмжлэлд хариулт өгөх хэрэгтэй байх. Тэгэхээр яг таны үгийг нь бичсэн хэдэн дуу байна?

-...Таван дуу бий шүү. Мэдээж шүүмжлэлийг хүлээж авна. Дээхэн үеийн дуунуудыг өмнөх хувилбараас нь дордуулж дуулсан дуу надад бий. Түүнийгээ би хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ сайжруулж, орчин үетэй хослуулж ахин сонсогчдод хүргэсэн дуунууд цөөн биш. Би сэргээж шинэчилж дуулахгүй бол тэдгээр дуунууд "үхнэ", орхигдоно. Тиймээс шинэчилж, авч үлдэж, "амилуулах" хэрэгтэй гэж боддог.

-Оюуны өмчийн асуудал яригддаг. Уран бүтээлч хүн үүнийг хамгийн сайн мэддэг, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байх. Таны бодол?

-Тэгэлгүй яах вэ. Мэдээж дуулах гэж байгаа дууныхаа зохиогч, үүсэл түүхийг маш сайн судална. Өмнөх хувилбараас нь илүү сайн болгох гэж л ажилладаг.

-Лууяа реппер биш. Нийтийн дуучин ч гэж хэлэхгүй байх. Таны жанр яг юу юм бэ?

-Миний дуунууд бүгд энгийн аж амьдралаас төрөн гарсан. Маш энгийн ойлгоход хялбар. Би өөрийгөө ямар нэгэн дуулалтын жанргүй гэж хэлнэ. Эртний дуунуудыг орчин үетэй хослуулж шинэчилж дуулдаг. Энгийн бидний өдөр тутмын амьдралд тулгардаг үзэгдлийг дуулдаг гэж ойлгож болно. Миний дуу бол гоё хөгжим, хэмнэл.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл

Ер нь дуучид олонд танигдаж байж тоглолтоо хийдэг биздээ танихгүй юм байна

8нб,ид
8нб,ид

Биеэ тоосон, сагсуу зантай хүн шиг санагдсан.

Зочин
Зочин

Өөрийгөө батлах гээд тоглолт хийж байгаа юм бол үзэгчид чинь л эцсийн дүгнэлтийг өгнө дөө.

Зочин
Зочин

20-30 хувьтай тасалбар зарагдсан гэж өөрөө хэлчихээд “шатсан ч хамаагүй” гэдэг нь нэг л эргэлзээтэй сонсогдож байна.

Зочин
Зочин

10 гаруй жил урлагт явсан хүн өөрийн гэсэн уран бүтээл хэдтэй вэ гэдэг л хамгийн чухал байх.

Зочин
Зочин

Ковер дууг шинэчилж дуулна гэдэг өөрийн уран бүтээлтэй болно гэсэн үг биш шүү дээ.

Зочин
Зочин

Өөрийгөө батлахын тулд эхлээд өөрийн дуугаар баталбал илүү үнэмшилтэй байх

Зочин
Зочин

Шүүмжлэл хэрэгтэй гэдгийг зөв ойлгожээ. Гэхдээ шүүмжлэл бүрийг “намайг мэдэхгүй хүмүүс” гэж үгүйсгэж болохгүй.

Зочин
Зочин

Үзэгчид мөнгөө төлөөд үзэх гэж байгаа болохоос уран бүтээлчийг батлах гэж очихгүй.

Зочин
Зочин

Тоглолтын тайз гоё байхаас илүү дуу нь чанартай байх хэрэгтэй дээ.

Зочин
Зочин

“Би мөнгө олох гэж тоглолт хийхгүй” гэдэг чинь яг үнэндээ яагаад тоглолт хийж байгааг улам сонирхуулчихлаа.

Зочин
Зочин

Таван өөрийн дуу байгаа юм байна. Тэгвэл тэр таван дуугаа л түлхүү таниулаад явбал болох биш үү.

Зочин
Зочин

Ковер дууг “амилуулна” гэдэг сайхан нэр томьёо байна. Гэхдээ жинхэнэ шинэ уран бүтээл бас хэрэгтэй.

Зочин
Зочин

Үндэсний хувцас өмсөх нь сайшаалтай. Гэхдээ хувцаснаас илүү уран бүтээлээрээ Монгол соёлоо харуулбал бүр гоё.

Зочин
Зочин

Тоглолт хийх зориг байгаа нь сайн. Харин үзэгчдийн итгэлийг даах хэмжээний чанар хамгийн чухал.

Зочин
Зочин

“Шатсан ч хамаагүй” гэдэг үгнээсээ илүү “үзэгчдээ сэтгэл хангалуун гаргана” гэж хэлсэн бол илүү гоё сонсогдох байлаа.

иргэн
иргэн

ҮЗЭГЧГҮЙБОЛХЭНД ЮУ НОТЛОХ ЮМ БЭ ?

Зоо
Зоо

Ямарч тоглолт тэмцээн шоу хошин шог юул хииинэ үзэх хүмүүүс битүүүрч архи пиво гудраншдэээ

Үнэн Үнэн Үнэн
Үнэн Үнэн Үнэн

Энэ одоо хэн бэ.өөр бичих юм алга уу.Хэнд ч хэрэггүй юм бичих юм.нөгөө лалар нь од болчихлоо гэж өвчигнөнө дөө

Otgoo
Otgoo

Xvn vzexgvi biz.

Зочин
Зочин

Манай Нарантуулын гадаа ирээд өдөржин дуулчихаа тэгвэл чи жинхэнэ од болно шүү дээ

Зочин
Зочин

“Мөнгө олох гэж тоглолт хийхгүй” гэдэг үг нь сайхан сонсогдож байна, гэхдээ зардлаа яаж нөхөх вэ гэдэг нь сонин байна.

Холбоотой мэдээ

Back to top button