Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Украины тагнуулын албаны төв байранд цохилт өгчээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский баасан гарагт /2026.09.04/ хэлэхдээ Киевийн төвд байдаг Украины тагнуулын албаны төв байранд ОХУ дроноор цохилт өгсөн гэжээ. Тэр “Украины тагнуулын албаны дарга Александр Покладтай ярилцлаа. Харамсалтай нь Оросын дрон Киевийн Володимирская гудамжинд, Гэгээн Софиягийн сүмийн эсрэг талд байдаг Украины тагнуулын албаны төв байранд цохилт өгчээ” гэсэн байна.

Зеленский уг цохилтод хариу арга хэмжээ авахыг тагнуулын албандаа даалгажээ. Тэр өөрийн сошиал хуудас дээрээ “Бүх зүйл бэлэн болмогц оросуудад зохих, бодитой хариу арга хэмжээ авч, боломжтой бол энэ цохилтыг санагдуулам хариу арга хэмжээ авахыг Покладад даалгасан. Манай зэвсэгт хүчин энэ хариу арга хэмжээг дэмжиж ажиллана” гэжээ.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button