Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин АНУ-ын тусгай элч Виткофф, Кушнертэй уулзаж дайныг дуусгах хэлэлцээг дахин эхлүүллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бямба гарагт /2026.09.05/ АНУ-ын тусгай элч Стив Виткофф болон Жаред Кушнер нартай Кремльд уулзаж, Украины дайныг зогсоох асуудлаар хэлэлцээг дахин эхлүүлжээ.

Путин тэдэнтэй гурван цаг гаруй хугацаанд хэлэлцсэн байна. Одоогийн байдлаар тус хэлэлцээнээс ямар нэгэн томоохон ахиц гарсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Путиний гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков уулзалтыг бүтээлч, илэн далангүй, үр өгөөжтэй хэлжээ. Виткофф, Кушнер нар өнөөдөр /2026.09.06/ Киевт очих төлөвтэй байгаа юм. Уулзалт явагдаж байх хугацаанд ОХУ, Украин нар бие биеийнхээ нийслэлд цохилт өгөхөө түр зогсоохоор тохиролцсон байна.

Трамп өнгөрсөн жил ажлаа хүлээн аваад Украины дайныг зогсоох хүчин чармайлтаа эхлүүлсэн. Харин хоёрдугаар сард АНУ Израилтай хамтран Ираны дайн эхлүүлсний дараа Украины дайныг дуусгах хэлэлцээ зогсонги байдалд орсон юм.

Эх сурвалж: AP News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button