Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна
Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. 6-7-нд шилжих шөнө Өмнөговийн ихэнх сумд, Говь-Алтай, Дорноговийн өмнөд сумдын нутгаар, 7-ны өдөр Говь-Алтай, Архангайн өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор -3...-8 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...+2 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +12...+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан,
Өдөртөө Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, Их нууруудын хотгороор +22…+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.
Б.САНАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.