НИЙГЭМНийгэм мэдээ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн
Аргын тооллын 9 сарын 7, Сумъяа гараг. Билгийн тооллын 26, Өглөгт охин одтой, хөх бич өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:18-19:22.
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үл зохилдох хараал, жатхыг буцаах, бужиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн.
Б.САНАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.