АНУ-ын тусгай элч нар ОХУ-д айлчилсныхаа дараа Украинд очиж хэлэлцжээ
АНУ-ын тусгай элч Жаред Кушнер, Стив Виткофф нар бямба гарагт /2026.09.05/ ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй Украины дайныг дуусгах талаар гурван цаг орчим хэлэлцсэн. Тэрхүү уулзалтаас томоохон ахиц гарсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Харин Виткофф Москва дахь хэлэлцээнээс шинэ санаа сонссон гэж хэлжээ.
Кушнер, Виткофф нар дараа нь Украинд айлчилж, Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хэлэлцсэн байна. Зеленский уулзалтын дараа мэдэгдэл хийхдээ бодит үндэслэлтэй хэлэлцээ хийж, Украин гурван талт хэлэлцээнд бэлэн байна гэжээ. Мөн тэд агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг, эрчим хүчний дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцсэн гэж Зеленский хэлсэн байна. Энэ өвөл ОХУ мөн адил Украины эрчим хүчний дэд бүтцэд эрчимтэй цохилт өгөх төлөвтэй байгаа юм.
Өнгөрсөн жил АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ажлаа хүлээн авсны дараа Украины дайныг дуусгах хүчин чармайлтаа эхлүүлсэн. Трампын санаачилсан Орос, Украины энхийн хэлэлцээнүүд үр дүнгээ өгөөгүй. Мөн хоёрдугаар сард АНУ Израилтай хамтран Иранд цохилт өгч, дайн эхлүүлсний улмаас Украины дайныг зогсоох хэлэлцээ зогсонги байдалд ороод байгаа.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.