Ерөнхийлөгчийн суудал мөрөөдсөн У.Хүрэлсүхийн найзууд дотооддоо ингэж салцгаажээ
МАН-аас 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хэн болов чиг өнөөгийн төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн бүрэн ивээл дор, түүний зөвшөөрлөөр мандатаа өвөрлөх нь нэгэнт тодорхой логик.
У.Хүрэлсүх өргөн дэлгэр хүрээлэлтэй мэт харагддаг ч яг багцалбал маш цэгцтэй цөөн хүрээллээр урагш явсан дүр. Энэ хүрээлэл дундаас нь 2027 оны Ерөнхийлөгчид нэр дэвших хувилбар хамгийн бодитой яригдаж буй.Тэр хэрээр тэд нэг саван дотор бөөндөө сууж, ганцхан дүр дээр нэгдэх боломжгүй. Тэдний өнөөгийн дотоод нөхцөл байдал Ерөнхийлөгчийн сонгуулийн марафонд доорх байдлаар хуваагджээ. Дэлгэрүүлбэл,
Нэг. Г.Занданшатар хамгийн рейтинг өндөртэй ч одоогийн төрийн тэргүүний багийн дэмжлэг байхгүй тул ИЗНН-аас дэвших хувилбарыг давхар хөнджээ
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө тодорхой илэрхийлж, олон нийтийн ажлаа тасралтгүй, ил тод хийсээр яваа дүр бол Г.Занданшатар. Ерөнхий сайд байхаасаа л Ерөнхийлөгчийн суудлын төлөөх алхмуудаа хэдийнэ өрөөд эхэлсэн нь харагддаг.
Г.Занданшатарын талд МАН-ын лидерүүдээс төдийлөн онцлох хүн одоогоор байхгүй. Тэрбээр Ц.Анандбазар, П.Цэрэнпунцаг нарын дэмжлэгээр олон нийтийн гол ажлуудаа амжуулж буй. Ерөнхийлөгчийн багаас ойр хүн түүнд одоогоор алга байгаа ч горилогчдоос судалгаагаар хамгийн өндөр магадлалтай хүнээр Г.Занданшатар нэрлэгдсэн нь анхаарал татав.
Нэгэнт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шулуудсан тул намаасаа шахагдсан тохиолдолд ИЗНН-аас нэр дэвших хувилбараар уулзалтууд хийсэн гэгдэж буй. Нэг ёсондоо Г.Занданшатар МАН-аас биш ч өөр улс төрийн намаас нэр дэвшихээр ажиллах нь тодорхой болжээ.
Хоёр. У.Отгонбаяр, Н.Ганибал тэргүүтэй Сүхбаатарынхан Б.Жавхланг дэмжинэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс Сүхбаатар аймгийн МАН-аас Б.Жавхланг, АН-аас Ж.Батсуурийг дэмжих магадлал хамгийн өндөр. Сангийн сайд асан Б.Жавхлантай ямагт ойр харилцаатай явж ирсэн У.Хүрэлсүхийн хувьд өнгөрсөн зуны Хөвсгөл аймгийг тойрсон уулзалтад нь тэр багтсан байв.
Ерөнхийлөгчийн төрсөн дүү У.Отгонбаяр Сүхбаатар аймгийн МАН-д нөлөөгөө тэлж, энэ хүрээллээсээ Б.Жавхланг дэмжихээр ажиллаж буй аж. Сүхбаатар аймаг Баянхонгор, Увсыг бодвол нэгдэхээ хүрвэл нэгддэг онцлогтой. Тэр ч утгаараа нэгэн үес намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвших боломж мөрөөдөж явсан Ж.Батсуурийг орхиж, АН-аас Н.Ганибал ч Б.Жавхланг дэмжиж байгаа аж.
Б.Жавхлангийн хувьд Сангийн сайдаар хамгийн удаан ажиллаж, өнгөрсөн хавар нутгийн ахаасаа Гавьяат эдийн засагч нууцханаар хүртээд, хаврын чуулганыг өндөрлүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр эс дэвшлээ гэхэд Н.Учралын оронд Засгийн газрын тэргүүнээр ажиллах хувилбарт хамгийн их нэрлэгдэж буй дүр юм.
Гурав. Ж.Энхбаярыг Я.Содбаатараас гадна Х.Хэрлэн, Н.Дэлгэрнаран, Г.Ёндон нарын ТӨХК, агентлагаас мөнгө босгогчид дэмжинэ
ЖДҮХС-гийн зээлийн муу нэр холбогдохоосоо өмнө Ж.Энхбаяр "УИХ-ын дарга болох, Ерөнхийлөгч болох" хэдхэн мөрөөдөлтэй байв.
Гэвчиг ЖДҮ хэргээс хойш түүнийг олон нийт алга ташиж хүлээж авахаа болиод асар удав. Гадаад харилцааны голлох бодлогыг зангиддаг гэж өөрийгөө тодотгодог Ж.Энхбаяр саях ШХАБ-аар хойт хөршийнхөнд ил цагаан мадлуулж, элдэвчлүүлсээр ирсэн гэгдэж буй. Гэсэн ч тэр хэзээд Ерөнхийлөгч болох амбицаас ухарч байсангүй.
Энэ удаад түүнийг нэгэн цагт жагсаалтынх нь өмнөх дэсийг гуйж явсан Я.Содбаатар намаас нь дэмжихээр байгаа аж. Я.Содбаатар гэвчиг МАН-ын генсекийн хувиар Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахаасаа өмнө хөөгдөхөөр эгзэгтэй дүр. Ямартай ч Ж.Энхбарт Я.Содбаатараас гадна "Эрдэнэт үйлдвэр"-ийн дарга Г.Ёндон, ГЕГ-ын дарга П.Дэлгэрнаран, УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн нарын ТӨХК, агентлагаас мөнгө босгогчид байгаа аж.
Мөн саяхан эх орондоо ирээд буй ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг хамаг бооцоогоо Ж.Энхбаярт тавьж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг шилжүүлэн авах Засгийн газрын ажлын хэсгийн ахлахын байр суурь түүнд шилжээд буй. Улмаар Д.Эрдэнэбилэгийн багийн зүтгүүлсэн Ноён уулын тусгай хамгаалалттай цэгээс нэг хэсгийг тасдаж авах алтны хуулийн төслийг ч Ж.Энхбаяр сугавчилж яваа юм.
Ерөнхийдөө У.Хүрэлсүхийн найзуудаас энэ хугацаанд Ж.Энхбаяр хамгийн их мөнгөтэй хэсгүүдийг өөртөө татаж авсан нь энэ.
Дөрөв. Хуучин Миеэ фракц С.Бямбацогтыг дэмжих, эсвэл ухрах хувилбар
"Би УИХ-ын дарга болвоос Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй" гэж ам шүд алдан байж спикер болсон хүн бол С.Бямбацогт. УИХ-ын дарга болсноосоо хойш Я.Содбаатар Хархорумд ээлжит бус чуулган хуралдуулна гэхэд ч сөрсөнгүй. Н.Учралыг өөрт ирэх галаа түүн рүү хэдэнтэй шилгээхэд ч ил цагаан эсэргүүцсэнгүй.
"Ерөнхийлөгчийн ойрын хүмүүсийн дургүйг хүргээд яахав" гэх жимээр яваа түүнд Ерөнхийлөгчид нэр дэвших мөрөөдөл нь хэвээр байгаа юу гэвэл байгаа. С.Бямбацогтыг Ерөнхийлөгчийн хүрээллээс нутаг нэгт Сангийн сайд С.Мэндсайхан, Увсаас Б.Чойжилсүрэн, MCS төлөөллөөс Л.Энх-Амгалан тэргүүтнүүд дэмжиж буй аж.
Ерөнхийчилбөл, хуучин М.Энхболдын фракцын суурь С.Бямбацогтыг дэмжиж байгаа логик юм. Тэд басхүү ухраад У.Хүрэлсүхийн "гэм зэмгүй" ангилалд нэрлээд буй Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарыг ч дэмжчихэж болно. Гэхдээ аль ч тохиолдолд ялах магадлал магад хамгийн бага хэсэг энэ бөөгнөрөл болж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жавхлан бол хамгийн новшийн хулгайч мөнгөний төлөө юу ч хийж хэниэй ч нийлэхэд бэлэн бузар
Хамгийн дөнгүүр нь занданшатар ядаж ном уншдаг юмдаа
Сонгуулийн жил болоогүй байхад суудлын төлөөх марафон эхэлчихсэн юм биш үү. Ард иргэдийн асуудлаас илүү эрх мэдлийн тохироо яригдаад байх шиг
Сонгууль ойртохоор л улс төрчдийн жинхэнэ холбоо, сонирхол ил гардаг даа. Одооноос эхэлж байгаа хөдөлгөөнүүд их юм хэлж байна
Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох энэ үед л улс хөгжинө
Занданшатар нь дээр байх
bvtehgui mangar
Ерөнхийлөгчийн сонгууль болохоос нэлээн өмнө ингэж фракц фракцаараа хуваагдаж байгаа нь улс төрийн өрсөлдөөн аль хэдийн эхэлснийг харуулж байна
Нэр дэвшигчээсээ илүү ард нь хэн хэнийгээ дэмжиж байгаа нь анхаарал татаж байна. Улс төрд нөхөрлөлөөс илүү ашиг сонирхол хүчтэй гэдэг нь харагддаг
Ene uls turd hen ni heniihee tald zogsoj bgaag oilgoh geheer bur tolgoi ergeheer yum bolj bn shuu
G.Zandanshatar uuriin zamaar yavj bgaa ni haragdaj bn, nam dotroo demjleg muutai bol uur namaar damjij oroh huvilbar ch bodit baij magadgui
Ene bol zugeer neg songuuli bish, ard ni mash ih erh medel bolon ashig sonirhol yavj bgaa ni ilt sanagdaj bn
Хэн Ерөнхийлөгч болохоос гадна хэн хэнийхээ багт орж, хэн ямар ашиг сонирхлоор дэмжиж байгааг олон нийт илүү анхаарах хэрэгтэй
Хуучин фракцууд дахин сэргэж, шинэ нэрээрээ байр сууриа бэхжүүлэх гэж байгаа юм шиг л харагдаж байна. Сонгуулийн өмнөх улс төр улам ширүүсэх нь дээ
Uls turchid hoorondoo heniihee tald bgaagaar ni bish, yu hiij uls orondoo yu uldeesneer ni unelmeer bn
Бодит рейтинг, ард түмний дэмжлэг хоёр хамгийн чухал нь. Доторх тохироогоор хэн нэгнийг хүчээр гаргавал сонгогчид эцэст нь дүгнэлтээ өгнө
Humuus odoo ner devshigchdiin ard bgaa humuusiig bas sain harah heregtei. Hen heniihee tald bgaag medeh ni chuhal yum bn
Улс төрийн тоглолт ингэж эрт эхэлж байхад иргэдийн амьдралд хэрэгтэй бодлого, ажлын талаар хэн ярих вэ гэдэг нь л сонин байна
Hurelsuhiin hureelend baisan humuus hurtel uur uur tal ruu huvaagdaj bgaa ni erh medliin ursgal ih uur bolohiig haruulj bh shig
Монголчууд дандаа бөх, булчинтай, уурхайчин, гэсэн маанагуудыг еөк болголоо. Одоо оюунлаг хүн хэрэгтэй байна аа.
МАНААС ХЭН Ч ДЭВШЭЭД НЭМЭРГҮЙ.
Энэ хэдээсээ Занданшатар нь боловсролтой харагдаж байна
Буруу зураг оруулсан байна, Ж. Энхбаярын зураг алга, гэхдээ аль нь ч нэмэргүй
Мөн саяхан эх орондоо ирээд буй ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг хамаг бооцоогоо Ж.Энхбаярт тавьж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг шилжүүлэн авах Засгийн газрын ажлын хэсгийн ахлахын байр суурь түүнд шилжээд буй. Улмаар Д.Эрдэнэбилэгийн багийн зүтгүүлсэн Ноён уулын тусгай хамгаалалттай цэгээс нэг хэсгийг тасдаж авах алтны хуулийн төслийг ч Ж.Энхбаяр сугавчилж яваа юм. энэ хүн чинь юу вэ ард түмнээ хоослох нь
Наад зах нь англиар ярьчихдаг, оюунлаг хүн хэрэгтэй бна аа.
Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарыг дэмжиж байна. Ө.Энхтүвшин сайн сонголт Тогтвортой төр хэрэгтэй.
М.Энхболд дарга МАН нэгтгэн эвлүүлж ерөнхийлөгчийн байр сууринд таарах эрхэм дээ.
Өмхий хулгайчууд еөк болно энэ тэр гэж горьдоод. Бүгд хорвоогоос тонил!
Ж.Энхбаяр гэчээд шал өөр зураг тавьчихсан байна
Salhi ergev uu, suuliin ued setguulchid 30iyn bulegleld ilt uilchilj baigaa n anzaaragdsan, nuursny hulgain mungu hudulj ehleed, songuulid nuluulhuur bolood bain u.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
МАН-аас ялангуяа Хүрэлсүгийн найзуудаас хэнийг ч дэмжихгүй
Явж явж Занданшатарыгаа дэвшүүлэх нь зөв дөө, бусад нь бол буурь алдана шүү ! Ялангуяа Ж.Энхбаяр бол бүр ч дэмий !!!
Оросуудтай хэл амаа ололцож чадахааргүй болчихсон нөхөр шүү
N Enhbold bol hamgiin sain ner devshigch bna daa
За цагаан толгойтой, тагжгар бол ёстой шуналын тулам шүү
хэн ч хэрэггүй шинэ залуу хүн хэрэгтэй байна
Дэмжих хүн алга хулгайч нар л бна
Тэнэгт. Өөрийн өнцгөөс хуц
Улс төрийн хүрээлэл доторх эрх мэдлийн хуваарилалт улам тодорхой болж байх шиг. Эцсийн шийдвэрийг хэн гаргах вэ гэдэг нь хамгийн сонирхолтой нь байна
Батцэцэг дээр
үгүй яахав Шатар нь арай дээр шатар ном хууль ярих юм даа бусад нь яг адилхан мөнгө ярихаас гавихгүй
Элдэв фракцад ордоггүй шудрага, хуйвалддаггүй, худалддагддаггүй, хулгайлдаггүй, зарчимч, хатуу чанга, хэлсэн үгэндээ байдаг, ард түмний талд зогсож задарсныг дарж, ядарсанд туслалаж чадах талаараа Нямдорж нь байвал монгол эмх цэгцэндээ орж хөгжиж дэвших замдаа ороход нь тустай бол уу даа
Byambatsogt n hamaagui deer bhdaa
хуцна биз, ерөнхийлөгчид нэр дэвширгүй гэж гуйж гувшиж спикер болсон гээ биз дээ энэ гар