Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.09.09) хүрэлцэн ирсэн.
Тэрбээр Вьетнамын Үндэсний Ассамблейн 15 дахь удаагийн чуулган 2024 оны тавдугаар сарын 20-нд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргаар сонгогдсон юм. Түүний талаар мэдээллийг хүргэе.
Чин Тань Ман нь 1962 оны наймдугаар сарын 12-нд Вьетнамын Хау Гиан мужийн Чау Тань А дүүрэгт төржээ. Тэрбээр тус дүүргийн ахлах сургуулийг төгсөж, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан байна. Чин Тань Ман 2009 оны арванэгдүгээр сард эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.
1979-1980 он: Хау Гиан мужийн Чау Тань дүүргийн Хо Ши Миний нэрэмжит Коммунист Залуучуудын Холбооны (ХШМ-КЗХ) сургуулийн зөвлөлийн ажилтан.
1980-1982 он: Хау Гиан мужийн Чау Тань дүүргийн ХШМ-КЗХ-ны Тамгын газрын дарга. Тус холбооны Чау Тхань дүүргийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, улмаар Байнгын зөвлөлийн гишүүн.
1983-1987 он: ХШМ-КЗХ-ны дүүргийн хорооны дэд нарийн бичгийн дарга, намын хорооны гишүүн, ХШМ-КЗХ-ны нарийн бичгийн дарга, Хау Гиан мужийн Чау Тань дүүргийн Ардын зөвлөлийн гишүүн.
1988-1994 он: ХШМ-КЗХ-ны Байнгын зөвлөлийн гишүүн, Хау Гиан мужийн ХШМ-КЗХ-ны дэд нарийн бичгийн дарга, Кан То мужийн ХШМ-КЗХ-ны дэд нарийн бичгийн дарга, мужийн Ардын зөвлөлийн дөрөв дэх удаагийн чуулганы гишүүн.
1994-1999 он: Кан То мужийн Ардын хорооны гишүүн, Ардын хорооны Намын ажлын хорооны гишүүн, Ардын хорооны Тамгын газрын дарга, Ардын хорооны Тамгын газрын Намын хорооны нарийн бичгийн дарга.
1999-2003 он: Кан То мужийн Намын хорооны гишүүн, Намын ажлын хорооны гишүүн, Ардын хорооны дэд дарга.
2004-2008 он: Коммунист намын хорооны Байнгын зөвлөлийн гишүүн, Бинь Тхюй дүүргийн Намын хорооны нарийн бичгийн дарга, Кан То хотын Ардын зөвлөлийн 2004–2009 оны бүрэн эрхийн хугацааны депутат. Намын 10 дугаар их хурлаар Намын Төв хорооны орлогч гишүүнээр сонгогдов.
2008-2010 он: Коммунист намын аравдугаар Төв хорооны орлогч гишүүн, Кан То хотын Намын хорооны дэд нарийн бичгийн дарга.
2011-2015 он: Коммунист намын 11 дүгээр их хурлаар Намын Төв хорооны гишүүн. Кан То хотын Намын хорооны нарийн бичгийн дарга, Үндэсний Ассамблейн 13 дахь удаагийн чуулганд Кан То хотын төлөөлөгчдийн тэргүүн.
2015-2016 он: Коммунист намын 11 дүгээр Төв хорооны гишүүн, Коммунист намын төлөөлөгчдийн бүлгийн гишүүн, Вьетнамын Эх Орны Фронтын Төв хорооны дэд ерөнхийлөгч, Кан То хотын Үндэсний Ассамблейн 13 дахь удаагийн чуулганы төлөөлөгчдийн тэргүүн. Коммунист намын 12 дугаар их хурлаар Намын Төв хорооны гишүүнээр сонгогдсон.
2016-2017 он: Намын 12 дугаар Төв хорооны гишүүн, Намын төлөөлөгчдийн бүлгийн дэд нарийн бичгийн дарга, Намын хорооны нарийн бичгийн дарга, Вьетнамын Эх Орны Фронтын Төв хорооны 2014–2019 оны бүрэн эрхийн хугацааны дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга, Авлигатай тэмцэх төв удирдах хорооны гишүүн. Кан То хотыг төлөөлж Үндэсний Ассамблейн 14 дэх удаагийн чуулганд суусан.
2017-2018 он: Намын 12 дугаар Төв хорооны гишүүн, Намын төлөөлөгчдийн бүлгийн нарийн бичгийн дарга, Вьетнамын Эх Орны Фронтын Төв хорооны ерөнхийлөгч, Үндэсний Ассамблейн 14 дэх удаагийн чуулганы депутат. Намын 12 дугаар Төв хорооны долоодугаар бүгд хурлаар Намын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүнээр сонгогдсон.
2018-2019 он: Коммунист намын 12 дугаар Төв хорооны нарийн бичгийн дарга, Коммунист амын төлөөлөгчдийн бүлгийн нарийн бичгийн дарга, Вьетнамын Эх Орны Фронтын Төв хорооны ерөнхийлөгч, Үндэсний Ассамблейн 14 дэх удаагийн чуулганы төлөөлөгч.
2019-2021 он: Коммунист намын 12 дугаар Төв хорооны нарийн бичгийн дарга, Коммунист намын төлөөлөгчдийн бүлгийн нарийн бичгийн дарга, Вьетнамын Эх Орны Фронтын Төв хорооны ерөнхийлөгч, Үндэсний Ассамблейн 14 дэх удаагийн чуулганы төлөөлөгч. Намын 13 дугаар их хурлаар Коммунист Намын Төв хорооны гишүүнээр улиран сонгогдож, Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдсон. Үндэсний Ассамблейн 14 дэх удаагийн чуулганы 11 дүгээр хуралдаанаар Үндэсний Ассамблейн дэд даргаар сонгогдсон.
2021-2024 он: Улс төрийн товчооны гишүүн, Үндэсний Ассамблейн Намын төлөөлөгчдийн бүлгийн дэд нарийн бичгийн дарга, 14 болон 15 дахь удаагийн Үндэсний Ассамблейн Байнгын дэд дарга, Үндэсний Сонгуулийн зөвлөлийн дэд дарга, Вьетнамын Парламентын найрамдлын гишүүдийн байгууллагын дарга, Вьетнам–Лаосын Парламентын найрамдлын бүлгийн дарга.
2024-2024 оны тавдугаар сарын 19: Улс төрийн товчооны гишүүн, Үндэсний Ассамблейн Коммунист Намын төлөөлөгчдийн бүлгийн дэд нарийн бичгийн дарга, 15 дахь удаагийн Үндэсний Ассамблейн дэд дарга.
2024 оны тавдугаар сарын 20: Үндэсний Ассамблейн 15 дахь удаагийн чуулганы долоодугаар хуралдаанаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргаар сонгогдсон.
Эх сурвалж: Vietnam Plus












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.