НИЙГЭМНийгэм мэдээ

Салхи тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ

12-13-нд шилжих шөнө Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг анхааруулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй. 11-ний өдөр Дархан, Сэлэнгийн ихэнх, Булган, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -4...-9 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +24…+29 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button