Яамдад нийт 900 түр орлон гүйцэтгэгч хууль бусаар ажиллаж байна

2026 оны төсвийн тодотголыг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж буй. Өчигдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Төрийн албаны тухай хууль хэрхэн мөрдөгдөж буй талаар болон одоогийн байдлаар төрийн албанд хэчнээн “түр орлон гүйцэтгэгч” ажиллаж байгаа, мөн яамдын халаа, сэлгээний талаар асуусан юм. 2026 оны наймдугаар сарын 31-ний байдлаар төрийн албанд шургалсан “хууль бус” хэчнээн албан хаагч байгаа талаарх тоо баримтыг эндээс мэдэж авлаа, бид.
Уг асуултад Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн хариулахдаа "Төрийн жинхэнэ албан хаагчийн түр орлон гүйцэтгэх Төрийн албаны тухай хуулийн 10 үндэслэл байдаг. Ээлжийн амралттай үед түр орлон гүйцэтгэдэг, хүүхдээ харж байгаа болон жирэмсний мөн декриттэй үед, гурван сараас нэгжилийн хугацаанд өвдөх, мөн зургаан сар хүртэлх хугацаанд сургалтанд хамрагдах бол, хоёр жилийн магистрт сурах гэх мэт 10 үндэслэл байдаг. Үүнийг орлож буй албан хаагчийг "түр орлон" гэж үздэг. Бид өнөөдрийг хүртэлх хугацаанд олон төрлийн судалгаа авч, хяналт шалгалтуудыг явуулж, аудитыг хэрэгжүүлж байна. Яамд болон 20 агентлагт хүний нөөцийн аудит хийгээд үзэхэд наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар төрийн албанд нийт 2398 түр орлон гүйцэтгэгч ажиллаж байна.
Үүнээс ердөө 1481 нь Төрийн албаны хуулийн 42 дугаар зүйлд заасан 10 үндэслэлийг биелүүлэн тусгай түр орлон гүйцэтгэгч байна. Харин үлдсэн хэсэг болох хууль бус буюу төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн албаны мерит зарчмаар байгууллага дотроос томилогдоогүй буюу албан ёсны зөвшөөрөлгүйгээр гаднаас томилогдон ирж ажиллаж байгаа 900 албан тушаалтан байгаа" гэв.
Цаашлаад 2025-2026 оны хооронд хүний нөөцийн шалгалт, аудитыг нийтдээ 30-40 мянга гаруй төрийн жинхэнэ албан хаагчийг хамруулж хийсэн байна. Гэвч хяналт шалгалтын дараах шийдвэр, зөвлөмжийн биелэлтэд дахин шалгалт хийхээр очих бүрдбайгууллагуудын "бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт" гэх "давагдашгүй" басхүү арилшгүй хүчин зүйл дахин дахин давтагдаж гардаг аж. Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт нь маш том хүндрэл учруулж байгааг Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн байнгын хорооны хуралдааны үеэр онцолсон.
Хууль бус түр орлон гүйцэтгэгчийн асуудал хөндөгдөхөд УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нь Монгол Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэнд хандан "Шаардлага хангахгүй хэрнээ өндөр цалин авдаг албан хаагчид газар авч байна. Таны түр орлогч ямар нэгэн зөрчил асуудалтай байсан уу, яаж томлогдсон бэ” хэмээн асуулаа. Үндэсний аудитын газарт түрүүн дурдагдсан "хууль бус түр орлон гүйцэтгэгч"-ийнасуудал гарсан, эсэхийг лавлахад С.Магнайсүрэндарга "Нэг түр орлогчийн маань асуудал байгаа. Төрийн албаны зөвлөлийн аудит манайд орсон. Энэ хүний асуудлыг шийд гэх тогтоол гарсан. Асуудлыг хуулийн дагуу болгоно" хэмээн хариуллаа. Монгол Улсын ерөнхий аудитор нь хүртэл байгууллагадаатөрийн албаны хууль тогтоомжид нийцээгүй, шаардлага хангаагүй түр орлон гүйцэтгэгчтэй ажиллаж байсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй гэх сэрдлэгийг төрүүлээд байна.
Хууль бус түр орлон гүйцэтгэгчийн асуудал хөндөгдсөн дээр Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн тэр дороо нэмэлт мэдэгдэл хийсэн юм. "Хууль тогтоомж зөрчөөд түр орлон гүйцэтгэгчээр ажиллажбуй төрийн өндөр дээд албан тушаалтнуудын судалгаа ч мөн бий. Яамд, агентлагуудын, Засаг даргын Тамгын газарт хуулийн зөрчилтэй нийт 34 албан хаагч түр орлонгоор ажиллаж байгаа нь тогтоогдсон. Бид тасралтгүй хяналт, шалгалтыг хийж, дахин сонгон шалгаруулалтыг зарласнаар хоёр тохиолдлыг нь залруулж чадсан" гэлээ.
Гэвч цаашид энэ мэтээр төрийн албыг шимэгчилж буй хуурамч албан хаагчдыг хаацайлсан "Байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт" гэх зөвтгөл хэдий хэр хугацаанд үргэлжилсээр байх нь тодорхойгүй байна.
Э.Бүжинлхам












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүмүүс зөвхөн яамдаар зогсохгүй нийт агентлаг, харьяа газруудаар дүүрэн байдаг. Бүгдийг шалгах хэрэгтэй. Яг мэргэжлийн байгууллагад мэргэжлийн хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм уу гэдгийг углуургаар нь шалгах хэрэгтэй.Хоолны савнуудыг.
900 hun huuli busaar ajillaj bgaa ntr bol arai l hetruulj bna shd, yaraltai arilgaachee
Төрийн албаны шалгалт өгөөгүй шахааны хүмүүсээр яамдаа дүүргэчихээд юун мерит зарчим яриад байгаа юм
töriin alband sungalt hiij bgaa ntr bol arai l hätüü bna, zailuul shalgalt ugshun humuus n hooson uldej bna
mergejliin ymarch chadvar visualgui humuus ingej durvisaar btal uls oron min dooshoo orloo doo
Ердөө 1481 нь л хуулийн дагуу, бусад нь бүгд арын хаалгач нар гэхээр нийгэм маань ялзарчээ
Шалгалт өгөөд тэнцсэн залууст боломж олгохгүй цүнх баригчдаа 900-гаар нь томилдог арай л даварчихжээ
2398 хүн түр орлогч хийж байна гэдэг чинь төрийн алба бүхэлдээ тогтворгүй байгаагийн тод жишээ
iim yum bolood bhd l zunij shig suugaad bga darga nart hariutslaga totsooch
tur zasag n ingej l dampuurч baigaa ym chin uls oron yaj hugjih ym be
Агентлаг яамдаар дүүрэн ажил хийдэггүй фракцийн нөхдүүд, залуусын урам зоригийг хугалж байна
Хууль тогтоомж зөрчиж байхад ердөө хоёрхон тохиолдлыг нь залруулсан гэнэ үү, ямар арчаагүй юм
Яамдын халаа сэлгээ гэж завхрал хэрээс хэтэрлээ, ажилдаа мэргэшсэн хүн гэж нэг ч алга
ТАЗ татан буулгаач, ганц хууль хэрэгжүүлж ажиллаж чадахгүй, Тэнгэрээс нисч орж ирдэг гэнэтийн арын хаалганы томилгоогоо зогсоож чадахгүй бол зайлаач. Аймгууд сумдууд утгаа алдсан, ах дүү бүлэг фракцаараа шалгалтад ороогүй нөөцөд байхгүй хүнийг томилдог, Хүнд зориулж албан тушаалыг нь хадгалж байгаад шалгалт өнгөрөөгөөд буцааж томилдог Хөвсгөл аймагт утгаа алдсан завхаралд живсэн.
tsedevsuren darga eend dorvitoi arga hemjee avch chadahgui shde, alban tushaalaasaa ogtsorvol taarna
za tgeed shalgalt gej hiiged ч yahav dee, shidver n garch hurehgui bol utga alga
Аудитын газар нь өөрөө зөрчилтэй байхад бусад байгууллагад яаж шаардлага тавих юм бэ, инээдэмтэй юм
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧДИЙН 1 НЬ ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДАРГЫГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Д. БАТ-УНДРАХ ГЭЖ ХҮН БАЙНА. ТЭР ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ УЧРААС МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ БУСДЫН ГАР ХӨЛ БОЛЖ БАЙНА.
Дан УИХ-ын гишүүд, сайднар, баячуудын шахааны хүмүүс. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт гэх нэрээр жинхэнэ төрийн албан хаагчдаа халж өөрийн хүмүүсээ шахдаг арга аль ч төрийн байгууллагад бий. Ийм цомхотголд орсон хүмүүс шүүхээр заргалдаж дахин ажилдаа томиглогдох боломжгүй байдаг нь хорлонтой. Гадаад улсуудад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон хүмүүсээ адил төстэй ажилд шилжүүлдэг болохоос ажилгүйдлийн тэтгэмж нэртэй хэдэн төгрөг олгоод хөсөр хаягдсан ажилдаа туршлагдсан үнэнч шударгаар ажиллаж байсан төрийн албан хаагчид ялангуяа сонгуульд ялсан нам хүнээ чихэх үеэр олон болдог.
Хэлэх үг олдохгүй юм. Монгол улс хөгжихгүй байгаа нь төрийн байгууллага нь дэндүү данхар бүтэцтэй байна.
О
Хал
Салбарт олон жил ажилласан жинхэлж томилогдсон төрийн албан хаагчдаа хүчээр цомхотгоод, яам агентлагруу шилжин ажиллах хүсэлт өгөхөд сул орон тоо байхгүй, шилжүүлж авах ажлын байр байхгүй гэж ам тагладаг. Үнэндээ сул орон тоонд нь битүү түр орлон гүйцэтгэгч…
энииг аль эрт зохицуулах шаардлагатай хүнд хүчир ажил хиидэг хүн ховордсон дандаал төриин алба хашисан хүнтэй харьцаж чадахгүй төртэй ниигэм л буглаад бна энэ хуулиин ажилчид ажилаач хиихгүй юмаа
Дандаа ах дүү авгай хүүхэд нууц амаргуудаа татварын мөнгөөр тоглуулана гэсэн чинь юу гэсэн үг вэ бүгдийг нь халж авсан цалингий нь эргэж төлүүл сайд нэртээ садаануудыг хууль зөрсөн гэж огцоруул