Гадаад мэдээДЭЛХИЙ

14-р зууны үед монголчуудын эсрэг байлдаж, ялсан вангийн шарилыг ОХУ фронт руу илгээв

ОХУ цэргүүдийнхээ сэтгэл санааг дэмжихийн тулд 14-р зууны үед монголчуудын эсрэг байлдаж, ялсан Их ван Дмитрий Донскойн илд барьдаг байсан гарын ясны хэлтэрхийг Украины дайны фронт руу илгээжээ. Донской 1380 онд Куликовын байлдаанд Алтан ордын монголчуудын эсрэг ялсан гэдэг. Энэ жил Кремль дэх Москвагийн Архангелийн сүмд сэргээн засварлах ажил хийж байх үед түүний шарилыг илрүүлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уг олдворыг улсынх нь түүхэн суурийг бэхжүүлсэн туйлын өвөрмөц, гайхалтай нээлт гэж тодорхойлж байсан юм. ОХУ-ын Үнэн алдартны сүмийн Москвагийн патриархат мэдэгдэл хийхдээ Орос цэргүүдтэй мөр зэрэгцэн, үл үзэгдэх байдлаар хажууд нь зогсог хэмээн бэлгэдэж түүний шарилыг Донецк руу илгээсэн гэжээ. 1988 онд ОХУ-ын Үнэн алдартны сүм Донскойг гэгээнтнээр өргөмжилж байсан юм.

Шүүмжлэгчид ОХУ-ын Үнэн алдартны сүмийг Кремлийн таалалд нийцүүлэхийн тулд шашны дэг жаягийг зөрчсөн гэж буруутгах болжээ. Гадаадад амьдардаг Үнэн алдартны сүмийн номлогч, түүхч Александр Занемонец нийтлэл бичихдээ “Дайн тав дахь жилдээ үргэлжилж байгаа энэ үед Москва дахь сүмийн удирдлагууд тусгай цэргийн ажиллагаа гэж нэрлэдэг энэ зүйлийг өөр ямар аргаар дэмжиж болох вэ гэж санаа алдаж эхэллээ” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэдийгээр тэр Мамайг ялсан ч, 1382 онд Алтан Ордоны хууль ёсны хаан Тохтамыш Москваг довтолж шатааснаар, Димитрий Донской Алтан Ордонд дахин алба гувчуур төлж, вассал хараат байдлаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн байдаг

Зочин
Зочин

Үхсэнийх нь Монголчууд. Манай гэдэг хурган фёодалыг л ялмар болсон гээ биз дээ.

Зочин
Зочин

OROS HULMASUUD BUUR ARGAA BARJEEE KKK . GARIIN YAS ULAM GAI BOLJ OROSUUD BUUJ UGNU BIZ .

Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж

Мухар сохор сүсэг ээ гэж.

Зочин
Зочин

Энэ одоо юу вэ? Тархи нь гоожоод бүр дуусчихсан юм байх даа? Яана аа, арай юу? Оросуудын хэдэн хувь нь Монгол гентэй вэ?

Baska
Baska

Орос орон массын оюун санааны хувьд живж байна.Тэднээс суралцаж даган дуурайж бурханчлан шүтдэг монголчууд !!!!!

ХАХА
ХАХА

ЭХ ПУТИН....

Мөнхжаргал
Мөнхжаргал

Ха ха

Зочин
Зочин

Энэ үйлдэл нь дайнд ялах магадлалгүй болсон аргаа барсан зүйл гэж дэлхий нийтэд зарласантай утга ижл бус уу

...............,.....
...............,.....

хэ хэ

Зочин
Зочин

Куликовын тулалдаанд оросууд навс цохиулсан юм байна лээ. Тэд олон жил түүх гуйвуулсан болохоос. Монгол цэргиыг тэр үед барахгүй л дээ. Орос хүниы хөөрүү нэрэлхүү зан гэж

зочин
зочин

таван жил байлдаад нэг сая таван зуун мянган цэрэг нь алга болчихсон байж л байна.Нөгөө фронтын шугам гэдэг нь нэг байрандаа гацаад бараг гурван жил болж байна.Юун ялах Донбасс мужийг бүрэн эзэлж чадахгүй юм байна.Энэ дайн нь зогсвол өөрөө алуулчих гээд хүн ард нь дайчлагаас хэдэн зуун мянгаараа гадагшаа зугтаж барисан ийм л "их гүрэн" байна даа.Нүдний булай цаашаа

BCh.
BCh.

13-р зуунд үхсэн цэргийн шарилаараа сахиус хийж цэргүүддээ сахил хүртээж бгаа юм уу.
Ядарч аргаа барж байгаа шинж үү.
Цэргүүд нь үхлийн өөдөөс явах хүсэлгүй байгаа.
Хэн тэгж ганц олдсон алтан амиа золиослох билээ дээ.. Юуны төлөө....гэж.

Зочин
Зочин

Нөгөө тэнэг иванууд нь байлдаж чадахгүй үхсэн хүний гар хэрэгтэй болсон юм бхдаа хаха

Зочин
Зочин

Орос ах нар чинь (ОЯА нарт зориулсан үг) аргаа баржээ хөөрхий. Бид бурхан багшийн нэг шавийн ч бил үү шүдэнд мөргөдөг шиг юм болж байна.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Куликовт.Монголын хоёр.ван.хоорондоо.тулалдаж,Донской.Дмитр
ялсан талд нь орсон гэж мэдсэн.

Батсайхан
Батсайхан

Коликовын тулаан монгол оросын үндэстэн хоорондын байлдаан байгаагүй. Хоёр талд аль алинд нь оросууд татар монголууд байлдаж байсан. Энэн нь улс доторхи зөрчил байсан. Дараа нь Тохтомышийг Москвад очиход Дмитри зугтаагаад явсан. Энэ байлдаан бол орос үндэстний тусгаар тогтнолын дайн байгаагүй.

Бат
Бат

Үнэн нь дайн болоо ч үгүй ялалт ч байгуулаагүй зүгээр нэг тулгаралт ялсан байжээж яагаад татвараа төлөөд яваад байгаан бээ

Зочин
Зочин

Доголон Төмөр хааны шарилийг 2 р дайны галын шугам дээгүүр залж байсантай ижил юмуу

Холбоотой мэдээ

Back to top button