НИЙГЭМНийгэм мэдээ
Өнөөдрөөс тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт үйлчлэхгүй
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт өчигдөр буюу 2026 оны есдүгээр сарын 12-ны өдрөөр дуусгавар болсон. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тус түр хязгаарлалтыг цаашид сунгахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.
Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хөдөлгөөнд оролцоно. Харин ирэх даваа гараг буюу есдүгээр сарын 14-нөөс эхлэн энгийн үеийн дугаарын хязгаарлалтын журам хэвийн мөрдөгдөж эхэлнэ.
Журмын дагуу ажлын өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд дараах дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй. Тухайлбал,
- Даваа: 1, 6
- Мягмар: 2, 7
- Лхагва: 3, 8
- Пүрэв: 4, 9
- Баасан: 5, 0 төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Новш юмаа. Энгийн ч гэх шиг....хүний эрхийг ингэж хязгаарлахгүйээээээээээ
Одоо болнооооо.......энгийн үеийнх ч гэх шиг. Хүний эрхийг ингэж боохгүй шүү
Ер нь бол эрхээ нэхэж босч тэмцэж хариу хүчтэй үзүүл