Н.Учралын ичгүүрээ гээх цаг, С.Амарсайханы засгийн танхимд үлдэх эсэхээ дэнслэх долоо хоног
Өнгөрөгч долоо хоногт төсвийн тодотголын задаргаанд Ерөнхий сайд Н.Учралын ээжийн е"Их засаг Кинг" сургуульд 3.5 тэрбумын тоног төхөөрөмжийн дэмжлэг суусан нь үндсэндээ тодорхой болсон. УИХ-ын гишүүдэд ирсэн эксел файлыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан "гүтгэлэг" хэмээн онцолж, Сангийн сайд З.Мэндсайхан "Нарийвчилсан задаргааг хараагүй" гэж гүрийсэн. Харин Ерөнхий сайд Н.Учрал "нэг муу эксел файл" гэж тодотгосон юм.
Ингээд баасан гаригт нь байнгын хороодын ирцийг зориудаар бүрдүүлэхгүй барьж, зэрэгцүүлээд сошиалд Булнай гэх удганы гэрт Цагдаагийн байгууллагын ажилтан очиж, "С.Амарсайхан миний ярьсан хүчирхийллийн дүр биш" гэх утгаар мэдэгдэл гаргахыг тулгасан бичлэг цацагдав. Ерөөс сенсацыг сенсациар дарах төгс өрнөл энэ л дээ. Зэрэгцээд Ерөнхийлөгч Баян-Өлгий аймагт ажиллах болсонтой холбогдуулан, казак иргэдийн асуудал ихээр хөндөгдөв. Энэ нь Н.Учралд зол болсон.
Гэхдээ өнөөг хүртэл Ерөнхий сайд Н.Учрал "нэг муу эксле файл"-аа зохиомол гэдгээр нь олон нийтэд баталсангүй. Бодвол, Боловсрол, Сангийн яамаар нэг цам харайж, эксел файлын буруутныг олж тогтоогоод, хөшигний ард өнөөх ажилтнаа цовдлоо биз ээ. Ил бол тайлагнахад хэтэрхий ичмээр, үл итгэмээр кэйс хэвээрээ л үлдэх юм. Ядахад, Засгийн газрын тэргүүн АТГ-ын даргыг нэрлэж, УИХ-ын чуулган руу оруулдаг зохицуулалтаа мартаж, тэндээ үсэргэж очин шалгуулах хүсэлтээ өгсөн.
Өнөөдрөөс, З.Дашдаваа томилдог субьектээ хэрхэн шалгаж байгаа асуудлаар олон нийтэд ам өчиг өгөх шаардлага үүсчхээд байна. Харин энэ бүх процесс дунд огт ичдэггүйгээрээ Н.Учрал "С.Амарсайханыг хэрэг наймаалцахаар завдлаа" гэж өчигдөр сошиалд пост оруулсан юм. Тэр иймэрхүү байдлаар Х.Нямбаатараар хэдэн удаа нүүр хуудастаа пост өлгөөд л, аваад шидчихсэн. Оронд нь Ерөнхийлөгчийн экс хүргэн очсон.
Энэ удаа ч тэр Н.Учралын нүүр хуудсан дахь С.Амарсайханд зориулсан текстийг Б.Энхбаяр хуваалцаж байгаа нь төрийн тэргүүний дэмжлэгийг тэд ерөнхийдөө авчихсаныг, зургаа зурчихсныг харуулав.
С.Амарсайханыг танхимаасаа хөөж, оронд нь Ерөнхийлөгчийн бүр ойрын хүн ч ирэх нигуртай. Орных нь хүнийг тэд аль эрт өрчихсөн ч байж болно, өмнөх өрнөлүүд ер нь л ингэсэн. Гэхдээ С.Амарсайхан бас зүв зүгээр сууж байгаад хонгон дээрээ алгадуулаад байх дүр биш.
Өнгөрөгч хавар МАН-ын 30 талынхан 38-ын хэсэгтэйгээ хэлцэл хийхэд тэр хамгийн нугаршгүй дүр нь байж, "Ярилцаад үр дүнд хүрэхгүй бол тэмцье" гэдгээ ил хэлсэн цор ганц дүр нь гэгддэг. Энэ удаа МАН-ын 30 талынхан С.Амарсайханд хэрхэн хандахаас улс төрийн намжмал байдлаа эргүүлэх эсэхээ шийднэ гэсэн үг.
Тэгэхээр энэ долоо хоногийн эхээр Н.Учрал Ерөнхий сайдын суудлаа хамгаалахын тулд ичгүүрээ бүр мөсөн гээж, С.Амарсайхан харин гэр бүлийн агуулгадаа тайлбар хийх, цаашлаад улс төрчийн хувьд ямар шийдвэр гаргах нь уу гэдэг нь сонирхол татах нь ээ. Өнөөдрөөр төсвийн тодотголоо баталж, маргаашдаа намрын чуулганаа нээнэ.
Намрын улс төр ээлжит бус чуулган дамнаад л эхэлчихлээ. "Жоомоо алах гэж байгаад гэрээ шатаах"-ын үлгэрээр С.Амарсайханыг Н.Учрал танхимаасаа хөөвөл буцаад өөрөө унах эрсдэл үүснэ. Энэ удаагийн засгийн газар унаснаар МАН-ын бүлэг дэх 38 буюу У.Хүрэлсүхийн тал дараачийн танхимыг бүрдүүлэх гэж яарах уу. Сунжирсаар 45 хоноход л Засгийн газраа бүрдүүлж чадаагүй үндэслэлээр парламент тарж, ээлжит бус сонгууль яригдана. Улс орноо ийм төвөгтэй, эрсдэлтэй улс төрийн хэрүүлд МАН-ынхан зоочхоод байгаа нь энэ. Нөгөө талд арайхийж нэг улс төрийн намын дөрөө авч яваа АН шинэ Засгийн газарт хамтарвал 2028 оны сонгуулийн дүнд бүр ч өөр эффект үзүүлчихнэ. Энэ мэтээр олон нийтийн төдийлөн таамаглаагүй өрнөлүүд ч явчхаж мэдэхээр...












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3.5 terbumaar eejiinh e surguulid avj ugchihdug hvn bdag yum bn
С.Амарсайхан нь ч Н.Учрал нь ч адилхан новшнууд
ҮҮНИЙГ Л УЛСТӨР ГЭХГҮЙ БОЛ ӨӨР ЮУГ МАН-Ы ХУЙВАЛДААН ГЭХ ҮҮ ККККК....СҮХЭЭР ЭХЛЭЭД СҮХЭЭР ДУУСАХ ТУХАЙ ЗУРХАЙД БУУСАНГ САЙН ҮЗМЭРЧ ХЭЛСЭН БГАА ДАА
Намыг нь татан буулгах.
Монголчуудад өөр сонголт байхгүй. 1990 оноос хойш 36 жил өнгөрчээ.
Ene chine odoo tur barij bgaa hvmvvsiin hiij bgaa ajil uu
Negen tiim ektsel fail gedeg ugur gatschaad bgaa yum bh daa haha
sotsialoor sensats target hiigeed l ar xoorondoo zohitsood surtsan garuud
Учрал арай л хэтэрч байна аа. Төсвийн мөнгийг хувьдаа ашиглаж ханахгүй юм
Ardmytnii mongoor togloj met todotgol ene ter hiigeed baih yumaa
Ene MAN iin xereg huree xetren blaa odoo boli xetsvv shvv
Songuuli bolohor l neg ih sain hvn boltsgoono. busad ved ni ingej mongoo tsonhoor tsatgana
Iim ih mongig zuv zugeer eejiinh ee surguulid ogno gesh, ene er n yamar niigem be
ССМонголия компанийн төлөх 10тэрбум татварыг төлөхгүй 6-7 жил аргалж баахан эвдэрхий техникийг татварын барьцаанд тавьсан төр түшилцэж яваа нэгэн эрхэм Амарсайханыг цааш нь давраагаад байх нь туйлын харамсалтай хэрэг.
Идэж уусан юмгүй,илүү дутуу үгтэй философчийг шоронд хийж гавьяа мэт ард иргэдээ төөрөгдүүлж буй энэ мэт хортонгуудыг л зорьж шалгмаар юм.
Төр бүх юмыг хийх гэж оролдох хэрэггүй. Эрчим хүч.. зэрэг зарим төслөө хувийн хэвшилд найдах хэрэгтэй.
Энэ нэг сайд хийх гээд ядчихсан амьтан, чааваас. Самараа, дамараа хоёр оо хө.
Шантаажны шаамий Дямгаа санааныхаа зоргоор сайхан ша ажийнуу бас хах а Данхынхаа төлөө гэсэн зүрх сэтгэл нь энэ юм даа х аха
Amarsaikhan odoo tegeed zuger suugaad baih yum bh daa, temts e
Amarsaikhan odoo tegeed zuger suugaad baih yum bh daa, temts e
Удганы бичлэг эд нар бол цэвэр төлөвлөсөн жүжиг байхгүй юу
Улс төрийн хэрүүлээ болиод эдийн засгаа бодооч ээ
Ням-Осор ЖДҮ гуссан боол ...Цэцэгмаа төсвөөс мөнгө гусах гээд баригдлаа. Хүүхдээ ч алах юмаа. Нөгөөх нь боловсрол тааруухан л юм
Монгол хүний төлөө дуугарсан ганц философч багш хүнийг хорьсон хүмүүс юу хийдгийг харцгаа
АН хятад явж ирээд засаг төрийг самарч байна даа.