Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын дизель түлшний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоохыг Трамп Зеленскийд уриалжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2026.09.13/ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийд хандахдаа ОХУ-ын дизель түлшний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоохыг уриалсан байна. Украин ОХУ-ын газрын тос боловсруулах дэд бүтцэд цохилт өгч буй нь дэлхий нийтэд хор хөнөөл учруулж буй түлшний хомсдолыг үүсгэж байна гэж тэр хэлсэн байна.

Трамп Ирландын баруун бүсэд зохион байгуулагдаж буй “Irish Open” тэмцээнээр зочлохдоо “Ноён Зеленский нэг зүйл хийх хэрэгтэй байна. ОХУ-ын дизель түлшний байгууламжуудад цохилт өгөхөө зогсоох хэрэгтэй. Энэ талаар ноён Зеленскийтэй ярилцсан. Өөр цохилт өгөх байгууламжууд их бий. Дизель түлшний дэд бүтцийг л бүү онил. Энэ нь дэлхий нийтэд хор хөнөөл учруулж байна. Дэлхий дахинд үүсээд буй хомсдол Ойрх Дорнодоос үүсэлтэй бус ОХУ, Украинд болж байгаа зүйлтэй холбоотой” гэжээ.

Сүүлийн саруудад Украин ОХУ-ын газрын тос боловсруулах дэд бүтцэд эрчимтэй цохилт өгөх болсон. Үүний улмаас ОХУ-д түлшний үйлдвэрлэл буурч, бензиний хомсдол үүсэхэд хүргэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button