Эх хэлээ мэдэх, газар орны нэр дураар өөрчлөхгүй, оршуулгын зан үйлээ малчдын суурьшлын бүс рүү тэлэхгүй байх үүргийг Ерөнхийлөгч өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал, Монгол Улсын газар нутаг бол хэн дуртай нь дураараа эзэмшиж, хүссэн газраа хөшөө дурсгал, бунхан бий болгодог газар биш. Мэдээж, бид өвөг дээдсийнхээ зан үйлийг хүндэлж, өтгөс буурлаа хүндэтгэн үдэх нь хүний ёс. Гэхдээ өвөлжөө, хаваржаа, бэлчээр, түүх, соёлын дурсгалт газар, байгаль орчны онцгой бүсэд оршуулгын зан үйл хийх нь хуулиар хориотой. Энэ хууль эрх зүйн орчныг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтад оруулж, ард иргэдэд ойлгомжтой, тодорхой болгох ёстой. Үүнд төрийн тэргүүн онцгой анхаарах болно гэдгээ Төрийн тэргүүн мэдэгдэв.
“Эх хэлээ мэддэг байх нь эх орондоо эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, эх орныхоо иргэн байхын баталгаа мөн. Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй. Монгол хэлээ хүүхэд бүрд багаас нь зааж сургахад төр засаг, аймаг, орон нутаг, боловсролын салбар онцгой анхаарч ажиллах ёстой” хэмээгээд уул ус, газар нутаг, засаг захиргааны нэр бол хэн нэгний дур зоргоор өөрчилдөг зүйл биш, энэ бол өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүх, соёл, газар нутгийн дархлаа учраас төрийн хууль тогтоомжийг ягштал биелүүлж, иргэдэд сурталчлан таниулж, аливаа хууль зөрчсөн үйлдлээс ард иргэдийг урьдчилан сэргийлж, хамгаалж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Тус үүрэг даалгаврын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд холбогдох ажлыг уялдуулан зохион байгуулж, аймаг, орон нутгийн удирдлага, холбогдох газруудтай хамтран ажиллахыг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд үүрэг болгосон байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв.
Зөв, Зөвхөн БӨ-д бус Ховдод бас.
Монгол хүүхдүүд эх хэлээрээ ярьдгүй болоод удаж бна . Өндөр төлбөртэй сургуулийнхан бүүр тагшдээ. Өөрийн толгой дээрх бухлаа хараарай монголчууд минь
Зайл бяцхан хасаг минь