Улс төрийн мэдээ

ЭЗБХ: АХБ-тай 250 сая ам.долларын зээлийн шугамын талаар хэлэлцэж байна

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2026.09.16/ хуралдаанаар Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий төлөвлөгөөний төсөл болон ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолыг тус тус хэлэлцэнэ.

Сангийн сайд З.Мэндсайхан "Олон улсын геополитикийн хурцадмал нөхцөл байдал нь дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт олон улсын санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна. Гадаад хүчин зүйлс нь улс орнуудын инфляцыг өсгөж, төсөв төлбөрийн тэнцэл болон гадаад валютын нөөцөд ихээхэн дарамт учруулж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засагт ч мөн адил тодорхой эрсдэлүүдийг үүсгэж байна" хэмээгээд гадаад шокуудыг бууруулах, төсөв төлбөрийн тэнцэлд үзүүлэх сөрөг нөлөөллийг саармагжуулах шаардлагатай үед шуурхай ашиглах боломжтой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Сангийн яам Азийн хөгжлийн банктай хамтран 450 сая ам.долларын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг хэлэлцэн, боловсруулж 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн тухай онцлов.  

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр нь 200 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн эх үүсвэр болон 250 сая ам.долларын болзошгүй гамшгийн үеийн зээлийн шугамаас бүрдэнэ. Өнгөрсөн жилүүдэд Азийн хөгжлийн банкнаас Монгол Улс 100 сая ам.доллар хүртэлх төсвийн дэмжлэгийн зээлийг олгож ирсэн бөгөөд энэ удаагийн яриа хэлэлцээрийн үр дүнд 200 сая ам.доллар буюу 100 сая ам.доллараар нэмэгдүүлж, үүнээс 50 сая ам.долларыг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авахаар тохиролцсон.

Харин болзошгүй зээлийн шугамын хувьд 2024 оны зудын гамшиг тохиолдсоны дараагаас гамшгийн үе болон эдийн засаг, санхүүгийн гамшгийн үед ашиглах санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэхээр Азийн хөгжлийн банктай хамтран холбогдох судалгааг гүйцэтгэн гэрээ хэлэлцээ байгуулах бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button