Үйл явдал: 40 дэх удаагийн Номын баяр өнөөдөр эхэлнэ
Өнөөдөр болох үйл явдлын хураангуйг хүргэе.
09:00 цагт: “Хялгасан хуурын уламжлал, орчин үе” эрдэм шинжилгээний хурал Монгол Үндэсний номын сангийн Салбар номын санд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт: 40 дэх удаагийн Номын баяр Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ.
11:00 цагт: Монгол Улс ФЕАЛАК-ын Зүүн Азийн бүсийг 2025-2027 онд даргалж байгаатай холбогдуулан олборлох үйлдвэрлэл, эрчим хүчний шилжилт болон онц чухал эрдэс баялгийн ханган нийлүүлэлтийн сүлжээ сэдэвт хэлэлцүүлэг ГХЯ-нд болно.
14:00 цагт: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” Монгол-Японы төвийн Их танхимд болно.
-“Улаанбаатар Түншлэл-2026” хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн энэ сарын 17-20-нд "Мишээл экспо" төвд болно.
-“Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ сарын 16-27-нд зохион байгуулж байна.
Орон нутагт:
Орхон: Номын сангийн 50 жилийн ойн үйл ажиллагаа болно.
Архангай: Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын үйл ажиллагаа болно.
-Барилгачдын баярын үйл ажиллагаа
Сэлэнгэ: “Алтан намар-2026” үзэсгэлэн худалдаа Партизаны талбайд эхэлнэ.
Хөвсгөл: “Бүтээлч Хөвсгөлийнхөн Намрын ногоон өдөр-2026” үзэсгэлэн худалдаа Чингүнжавын талбайд болж байна.
Үзэсгэлэн:
-Зураач, судлаач М.Батзоригийн “Гарц орц” гурав дахь бие даасан үзэсгэлэн “Б Контемпорари арт” галерейд энэ сарын 19-нийг хүртэл гарна.
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст 2” бие даасан үзэсгэлэн "HUE" арт галерейд энэ сарын 18-ныг хүртэл гарна.
-“Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.