Газрын тосны үнэ буурч байгаа ч дайны өмнөх үеэс 42 хувь өндөр байна
Газрын тосны үнэ өнөөдөр /2026.09.18/ үргэлжлүүлэн буурлаа. Олон улсад газрын тосны жишиг үнэ болдог Брент маркийн фьючерс 1.23 хувиар буурч, баррель нь 103.54 ам.долларт хүрэв. Харин АНУ-ын “WTI” маркийн газрын тосны фьючерс 0.88 хувиар буурч, баррель нь 101.01 ам.доллар болжээ.
Саудын Араб Оманаар дамжуулж Азийн худалдан авагчдад газрын тос хүргэх өөр арга зам олсон гэх мэдээлэл гарсан нь нийлүүлэлт ноцтой тасалдаж магадгүй гэсэн айдсыг бууруулсан байна. Энэ нь газрын тосны үнэ буурахад нөлөөлжээ. Мөн АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Врайт хэлэхдээ Саудын Арабын газрын тосны хоолой үйл ажиллагаагаа зогсоосон нь үр хугацааны саатал, ирэх хоногуудад шийдвэрлэгдэнэ гэж хэлсэн нь үнэ буурахад түлхэц болсон байна. Гэхдээ шинжээчид үзэж буйгаар гэмтлийг засварлахад хэдэн долоо хоногоос хэдэн сар шаардагдаж магадгүй юм.
Хэдийгээр Брент маркийн газрын тосны үнэ буурч байгаа ч 103.83 ам.доллар гэдэг нь дайн эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад 42 хувиар өндөр үзүүлэлт байна.
Эх сурвалж: CNBC












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.