Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН ЕСӨН УЛААН ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР.
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
Наран ургах, шингэх: 06.33-19.00
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Тийм мэдэхүй
Суудал: Хий
Аргын тооллын 9 сарын 18, Сугар гараг. Билгийн тооллын 7, Эрхтэний тэнгэрт одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:33-19:00. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.