БаримтУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Улс төрийн хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд ялгавартай хандан, нэмж "хэлмэгдүүлдэг" явдлыг болиулах нь

Өчигдөр Хууль зүйн байнгын хороо хуралдаж, улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, гэр бүлд нь нөхөн олговор олгох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ.

Улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уг хуулийн төслийг энэ оны долоодугаар сарын 2-нд анх өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээх, тэдэнд болон ар гэрт нь нөхөх олговор олгох эрх зүйн зохицуулалтыг 1998 онд анх хуульчилж байжээ.

Өнгөрсөн хугацаанд уг хуульд хамаарах 31 661 хүний хэргийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээсэн бөгөөд 931 хүнд нийт 43.78 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох шийдвэр гаргасан байна.

Одоогийн зохицуулалтаар нөхөн олговрыг хэлмэгдэгч өөрөө, эсхүл түүний эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхэд, төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ нь нэхэмжлэл гарган авах боломжтой.

Харин нэхэмжлэл гаргах хугацаатай холбоотой зохицуулалтын улмаас зарим иргэн нөхөн олговор авч чадаагүй байна. Тодруулбал, хэлмэгдэгсдийн гэр бүлийн 24 гишүүн, төрсөн болон үрчилж авсан 27 хүүхэд нэхэмжлэл гаргаж, нөхөн олговор авах боломжгүй үлджээ.

Хууль санаачлагч Б.Пүрэвдорж эдгээр иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, нөхөн олговор олгох боломж бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өнөөг хүртэл нийтдээ 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд үүний 5 нь хугацаа сунгах тухай асуудал байжээ.

Ийнхүү уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 5 иргэнд тус бүр нэг сая нийт таван сая, 9 иргэн тус бүр 80 сая нийт 720 сая, 29 иргэн тус бүр 40 сая нийт 1 тэрбум 160 сая, бүгд 43 иргэнд 1 тэрбум 885 сая төгрөгийг хуулийн дагуу олгохоор болжээ.

Хэрэв улс төрийн хэлмэгдэгч цаазаар авахуулсан бол 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлж байсан бол 40 сая төгрөгийн нөхөн олговрыг холбогдох ар гэрт нь олгоно гэж хуулинд тусгасан байдаг.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг цаг үеэ олсон хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлснийг онцолж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгасан талаарх мэдээллийг ил тод, нээлттэй байлгах шаардлагатайг тодотгосон.

Мөн улс төрийн хэлмэгдүүлэлттэй холбоотой асуудлаар "Гэнэт дуудаад аваад явсан", "сураггүй алга болсон" гэх 700-гаад хүний тоо баримт байдгийг Б.Пүрэвдорж гишүүн дурдаад тэдгээр хүмүүсийн ар гэрт нөхөн олговор олгохгүй байсан ч цагаатгах хэрэгтэй хэмээв. Цаашлаад Лхүмбийн хэрэг гэх улс төрийн хэлмэгдүүлэлтийн зөвхөн толгойлогчийг нь цагаатгасан, түүнийг дагаж оролцсон 16 мянган хүнийг цагаатгаагүй үлдээсэн байдгийг ч хөндөн, тэдний мөн адил нөхөн олговоргүйгээр цагаатгах хуулийн төслийг ойрын хугацаанд өргөн барихаар зэхэж буй гэнэ.

Байнгын хорооны гишүүд хэлмэгдүүлэлтийн асуудлыг илүү өргөн хүрээнд авч үзэх, хуулийн үзэл баримтлалыг боловсронгуй болгох, нөхөн олговор нэхэмжлэх хугацаанд хязгаар тогтоохгүй байх, нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх, газар олгох, дахин улс төрийн хэлмэгдүүлэлт үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хэлмэгдүүлэлттэй холбоотой соёлын өвийг сэргээх зэрэг асуудлыг хөндөн санал, байр сууриа илэрхийлсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Бүжинлхам

Э.Бүжинлхам - СУИС-ийн Театрын Урлагийн сургуулийг кино жүжгийн зохиолч, утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн. 2026 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагт улс төр, эдийн засгийн сэтгүүлчээр ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Purevdorj gishuun dahiad l sonгуулийн өмнө төсвийн мөнгөөр шоудаж эхэллээ дээ

Зочин
Зочин

Хэлмэгдэгсдийн нөхөн олговрыг хугацаатай болгож хязгаарласан нь анхнаасаа төрийн асар том буруу байсан юм

Зочин
Зочин

Ene chine odoo 13 dahia oortsolj bga gej baigaa bol unendee huuli bish tsas bolchjee

Зочин
Зочин

16 myangan huniig tsagaatgaagui hotsrooson gej yu yariad bgaan be, odoo hurtel baigaa юм уу

Зочин
Зочин

16 myangan huniig tsagaatgaagui hotsrooson gej yu yariad bgaan be, odoo hurtel baigaa юм уу

Зочин
Зочин

Пүрэвдорж дарга өөрөө комиссоо толгойлоод олон жил боллоо, одоо л нэг юм дуугарч байна уу

Зочин
Зочин

Ter 700 huniig nuxun olgovorgui tsagaatgana gej baigaa ni ar gert ni dahiad l yalgavar gargaad bga ym bish uu

Зочин
Зочин

Улсын төсвөөс баахан мөнгө гаргана гэхээр цаана нь яг жинхэнэ хохирогчид нь очиж чадаж байгаа болов уу

Зочин
Зочин

Ar geriinhen ni hoorondoo mungo bulatsaldadag gej unen um shuu, huuli n skhem muutai

Зочин
Зочин

Лхүмбийн хэргийн 16 мянган хүнийг одоо болтол цагаатгаагүй явж байсан гэж бодохоор энэ төр засаг үнэхээр арчаагүй

Зочин
Зочин

Purevdorj gj nuhur PR aa hiij avaad busad ajlaa hayad alga boldog shd

Зочин
Зочин

Төсвийн мөнгийг иймэрхүү нэртэйгээр завшиж байгаа юм биш байгаа даа, хяналт байгаа юм уу

Зочин
Зочин

sainzorig gishuun ch gesen hudlaa demjsen ym yarij bj tsaana n oor ashig harj bgaa

Зочин
Зочин

Энэ хуулийг хэдэн удаа сунгаж хэдэн удаа өөрчлөх юм бэ, нэгмөсөн хугацаагүй болгочихож болдоггүй юм уу

Зочин
Зочин

Хууль санаачлагч нэртэй хүмүүс сонгууль дөхөхөөр л хэлмэгдэгсдийг санадаг муу зантай

Зочин
Зочин

Энэ хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд нөхөн олговор олгохоос өмнө нас барсан бол ач зээ нарт нь нөхөн олговор олгуулахаар хуульд тусгаж өгнө үү.

Холбоотой мэдээ

Back to top button