УЛС ТӨР

Оймсны ард нуугдсан “ОЙМСЧИД”

-“ОЙМС” Н.БАЯРСАЙХАН ОЛНЫ АНХААРАЛД ДАХИН ОРЖ ИРЛЭЭ-

Авсан авлигаа оймсондоо хийтлээ төрийн албаныхан өмхийрч, авлигачдын толгойг илтлээ  Монголын хууль ялзарсны тод жишээг МХЕГ-ын хэлтсийн дарга нарын авлигын үйлдэл тод харуулсан.

Оймсондоо 10 мянган ам.доллар нууж байгаад АТГ-ынханд “гардуулсан” МХЕГ-ын Хил хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайханд холбогдох хэрэг уржигдраас /2020.02.05/ дахин анхааралд орж ирлээ.

Тодруулбал, 2019 оны тавдугаар сарын 07-нд болсон анхан шатны шүүх хурлаар Н.Баярсайханыг 40 сая төгрөгөөр торгож, Э.Аззаяа нарын “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Тэрбум төгрөгийн авлига аваад 40 сая төгрөгөөр торгуулчихаж байгаа юм. Маш амархан. Харин давж заалдах шатны шүүхээс Н.Баярсайхан нарын ялыг хөнгөдсөн гэж үзэн, анхан шатны шүүхэд буцаасан. Мөн уржигдар /2020.02.05/ болсон Улсын Дээд шүүхээс хэргийг мөн анхан шатны шүүхэд  буцаав.

Ингэж энэ хэрэг ахин олны анхааралд ДАХИН орж ирлээ.

Энэ хэрэг зөвхөн “оймс” Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт холбогдох хэрэг биш. Өөрөөр хэлбэл төрийн албыг түрийвчээ зузаатгах хэрэгсэл болгон хувиргасан “оймс”-ны цаадах “ОЙМС”-чид хэн бэ гэдэг нь одоо хүртэл анхаарал татдаг.

-“ХАРДЛАГЫН ЦӨМ”-Д Ш.РАДНААСЭД-

Тухайлахад, энэ хэрэгт өмнө нь Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд холбоотой байж болзошгүй эхний хүнээр нэрлэгддэг. Учир нь Э.Аззаяа түүний удирдлага дор ажиллаж байсан бол “оймс” Н.Баярсайхан түүнтэй Их сургуулийн нэг анги. Тэд авсан авлигаа Ш.Раднаасэдэд өгдөг байсан гэх яриа тухайн үед хэвлэлүүдээр хангалттай хөвөрч байв.  

2017 онд шинэ Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэх явцад Ш.Раднаасэдийн толгойлдог УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр гэнэт Улсын дээд шүүхийн шүүгчээр “Хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр гартал болгон хойшлуулах” санал хэлүүлж, түүнийг нь гишүүдээр дэмжүүлсэн байдаг. Ш.Раднаасэд гишүүн хүний эрхийг бодож хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэдэг хариулт хэлдэг ч, холбогдсон авлигын хэргээ баллуурдах алхам хийсэн гэж хардагддаг. Эхний хардлага энэ.

Хоёрдугаар хардлагад, Э.Аззаяаг саатуулагдан шалгагдаж, мөрдөн байцаагдаж байхад нь шоронгийн хуяг “Чи Ш.Раднаасэдийн нэрийг хэлбэл амьдралтай чинь ярина шүү. Хоёр хүүхдэд чинь муу” гэхчлэн дарамталдаг байсан гэх “аймшигтай” яриа хөвөрсөн.  

Мөрдөн байцаалтын шатанд цаад эздийг нь зарлуулахгүй, хэлүүлэхгүй байх туйлын зорилго явсан гэх.

Хөшигний ард, Ш.Раднаасэдийг МХЕГ-ын даргаар ажиллаж байхад Э.Аззаяа түүний ойрын хүнээр ажиллаж байсан баруун гар нь. Улмаар гуйлга гуйж очсон хүмүүсийг “Э.Аззаяатай уулз” хэмээн уулзуулдаг байсан бөгөөд гол холбоосыг нь Э.Аззаяа хийдэг байсан гэх яриа байдаг.  

Харин “Оймс” Н.Баярсайханы авлигын дуулиан ид дэгдэх үеэр УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Н.Баярсайхан албан тушаалаа ашиглаж авсан хахууль болгоноосоо Ааяад тэдэн төгрөг өгсөн гэж тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэдэг байжээ. Ааяа гэж хэн бэ” хэмээн жиргэж байв. Үүнээс Ааяа гэх нууц “оймсчин” гарч ирсэн. Мэдээж, хардалтын гол цөм Ш.Раднаасэд гишүүн болж байв. Тухайн үед С.Бямбацогт гишүүн “Ш.Раднаасэдийг манай намынхан Ааяа гэж дууддаг” хэмээн бататгасан.

Ш.Раднаасэд гишүүн энэ бүх мэдээллийг үгүйсгэж, “Би тэднийг шалгагдаж эхэлсэн цагаас нь хойш уулзаагүй” хэмээн чичирсэн хоолойгоороо сэтгүүлчдэд өчиж зогссон билээ.

Нэмэлтээр мэдээллэхэд, Ш.Раднаасэдийн хөрөнгө орлогын мэдүүлэг анхаарал татдаг. Түүнийг МХЕГ-аар ажиллаж байх жилүүдэд гэр бүлийнхэн нь жилд дунджаар 58 сая, 51 сая төгрөгөөр тоолргдох хөрөнгө олдог байж. Харин МХЕГ-ын даргаас буусных нь дараа энэ их орлого нь огцом буурч бүр 6 сая болсон нь ХОМ-ээс тод харагддаг.

-АСУУДЛЫН ГАДНА “ЧИМЭЭГҮЙ ҮЛДЭГЧ” Н.ЦАГААНХҮҮ-

2016 онд Ш.Раднаасэдийг МХЕГ-аас явахад тус газрын даргаар Н.Цагаанхүү томилогдон ажлыг нь авч байсан. Мөн оны есдүгээр сард “оймс” Н.Баярсайхан МХЕГ-т ажилд орж байв.  Чухам тэр үеэс оймсны авлигын хэрэг эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, Э.Аззаяа, Н.Баярсайхан нарыг хэрэгт холбогдоход Н.Цагаанхүү байгууллагыг даргалж байсан гэсэн үг. Эцсийн мөчийн гарын үсгийг Н.Цагаанхүү зурж байсан. Тэгсэн хэрнээ ажилчид нь нэг биш хоёр биш олноороо, сая биш тэрбумаар тоологдох авлигын хэрэгт толгой дараалан холбогдож байхад тэр чимээгүй л сууж ирж. Хамар доороос нь авлигачид төрж, үржиж буйг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү мэдээгүй байсан уу гэдэг эргэлзээтэй. Эсвэл тэр “Чимээгүй үлдэгч” үү.

Авлигыг авлигачид, оймсыг оймсчид л төрүүлдэг. Энэ хэрэг анхан шатны шүүх рүү буцаж хэрэг сөхөгдөж болсон нь оймсны цаадах оймсчдыг сугалах уу гэдэг асуултыг үлдээж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Soyombo
Soyombo

Tursun egch n bur shugam suljeenii hangamjin darga hiij baiga ajila meddgui neg tiim tom yarisan emegtei baidag daa .ah baigal orchni yam geed l haa saigui asuudaltai hundee naadha ch

Баагий
Баагий

Аззаяа чинь Тэрбишдагвын дүү шүү дээ ...ккк

Зочин
Зочин

Radnaasediin tursun ah geed har Darmaa gedeg arhichin ym gadaadiin irgen hariyatad darga hiideg hun bas bnaa

Холбоотой мэдээ

Back to top button