НИЙГЭМ

С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах хорооны даргаар Ж.Батзанданг томиллоо

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ОУПХ-ны удирдах зөвлөлөөс ирүүлсэн дүгнэлтийн хүрээнд С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах үүрэг бүхий Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томиллоо.

Олон улсын парламентын удирдах зөвлөлөөс "Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрээр, 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүн таслах ажиллагаа нь хүний эрхийн хэмжүүр болон шударга шүүхийн зарчимд нийцээгүй" хэмээн үзжээ. Тиймээс тус зөвлөл уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэх, цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороо байгуулахыг уриалжээ. Энэ дагуу УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нарын бүрэлдэхүүнтэй Түр хороог өнгөрсөн сарын 25-нд байгуулсан юм.

Түр хороо өчигдөр буюу энэ сарын 1-нд анхны хуралдаанаа хийж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг тус хорооны даргаар томилохоор нэр дэвшүүлснийг өнөөдрийн чуулганд оролцсон гишүүдийн 81.6 хувь дэмжлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button